Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ өндөрлөлөө

2016 оны хүндийн өргөлтийн 21 хүртэлх насны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Төрийн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит энэ оны залуучуудын улсын аварга тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчид эрэгтэй 7, эмэгтэй  6 жинд өрсөлдлөө.

2016 оны анхны улсын аваргын тэмцээн гэдгээрээ энэхүү тэмцээн ихээхэн онцлогтой боллоо. Тэмцээний эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж залуучуудын улсын рекордыг нийлбэр дүнгээр 16 кг-аар ахиулан шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөсөн бөгөөд энэ жин хамгийн өрсөлдөөнтэй буюу 14 тамирчин оролцсон байна. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиулсан бол энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангасан байна.

Тэмцээний дүн:

ЭРЭГТЭЙ:

50 кг:

Огцом:

  1. А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -70 кг
  2. М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -61 кг
  3. Э.Хосхүлэг (“Алдар” спорт хороо) -57 кг

Түлхэлт:

  1. А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -85 кг
  2. У.Баярхүү (“Алдар” спорт хороо) -71 кг
  3. О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -70 кг

Нийлбэр:

  1. А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -115 кг
  2. М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -131 кг
  3. О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -126 кг-аар тус тус орлоо.

56 кг:

Нийлбэр дүнгээр:

  1. Г.Өнөболд (Төрөлжсөн сургалттай БТДС) -191 (86+105)
  2. Б.Нямбаяр (“Алдар”) -166 кг (71+85)
  3. С.Одгэрэл (Дархан-Уул аймаг) -151 кг /70+81/

 

62 кг:

Огцом:

  1. Ө.Чагнаадорж (ОУХМ, ТСБТДС) -106 кг (залуучуудын улсын рекордыг 4 кг-аар ахиулав)
  2. П.Шинэбаяр (“Алдар”) -72 кг
  3. Т.Ибрахим (Баян-Өлгий аймаг) -71 кг

Түлхэлт:

  1. Ө.Чагнаадорж (ОУХМ, ТСБТДС) -140 кг /залуучуудын улсын рекордыг 12 кг-аар ахиулав/
  2. Б.Лхагва-Очир (“Самбуу сан” клуб) -94 кг
  3. П.Шинэбаяр (“Алдар”) -92 кг

Нийлбэр:

  1. Ө.Чагнаадорж (ОУХМ, ТСБТДС) -246 кг (залуучуудын улсын рекордыг 16 кг-аар ахиулав.)
  2. Б.Лхагва-Очир (“Самбуу сан” клуб) -164 кг
  3. П.Шинэбаяр (“Алдар”) -164 кг

 

69 кг:

Нийлбэр: (огцом, түлхэлт)

  1. Х.Очирхүү (Спортын дэд мастер, “Самбуу сан”) -202 кг
  2. Ч.Чинхүслэн (ТСБТДС) – 172 кг
  3. Г.Амартүвшин (Дархан-Уул аймаг) -170 кг

 

77 кг:

Огцом:

  1. Ө.Даваагомбо (спортын дэд мастер, “Алдар” спорт хороо) -100
  2. Г.Баттулга (Дархан-Уул аймаг) -80 кг
  3. Г.Бат-Эрдэнэ (Багануур) -80 кг

Түлхэлт:

  1. Ө.Даваагомбо (спортын дэд мастер, “Алдар” спорт хороо)  – 120 кг
  2. Г.Бат-Эрдэнэ (Багануур)  – 100 кг
  3. Д.Сабырбол (Баян-Өлгий) -92 кг

Нийлбэр:

  1. Ө.Даваагомбо (спортын дэд мастер, “Алдар” спорт хороо) -220 кг
  2. Г.Бат-Эрдэнэ (Багануур)  – 180 кг
  3. Д.Сабырбол (Баян-Өлгий) -157 кг

 

85 кг:

Нийлбэр: (огцом, түлхэлт)

  1. Б.Нямчулуун (“Самбуу сан” клуб) -224 (106+118)
  2. Б.Батцэрэн (Багануур) -165 (80+85)

 

85+ кг

Нийлбэр: (огцом, түлхэлт)

  1. Н.Шижир-Эрдэнэ (ТСБТДС) 195 (90+105)
  2. М.Банзрагч (“Алдар”) -180 (78+102)
  3. М.Бахберген (“Самбуу сан” клуб)

 

Эмэгтэй 48 кг:

Огцом:

  1. Ч.Нямзул (спортын мастер, “Самбуу сан” клуб) 63 кг (өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэв.)
  2. Б.Золбоо (спортын мастер, “Самбуу сан” клуб) 59 кг
  3. Б.Тунгалаг (Төрөлжсөн сургалттай БТДС) – 56 кг

Түлхэлт:

  1. Б.Золбоо (“Самбуу сан” клуб) 73 кг
  2. Ч.Нямзул  (“Самбуу сан” клуб) 70 кг
  3. А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) -59 кг

Нийлбэр:

  1. Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) -133 кг
  2. Б.Золбоо (“Самбуу сан” клуб) -132 кг
  3. А.Энхбаяр (Өвөрхангай аймаг)  108 кг – (Спортын дэд мастерын болзол биелүүлэв.)

Эмэгтэй 53 кг:

Нийлбэр:

  1. А.Бум-Аюуш -118 кг (ОУХМ)
  2. Д.Зима -106 кг (спортын мастер, Хөвсгөл)
  3. Х.Нандин-Эрдэнэ 86 кг

Эмэгтэй 58 кг:

Нийлбэр:

  1. Э.Бурмаа 137 кг (65+72)
  2. Г.Болорчимэг 127 кг (58+70)
  3. Э.Батчимэг 113 (53+60)

63 кг:

Огцом:

  1. Г.Анужин (ОУХМ, ТСБТДС) – 80 кг
  2. Э.Энхтамир (ОУХМ, “Алдар” спорт хороо) -72
  3. Булганзаяа (Багануур) -57

Түлхэлт:

  1. Э.Энхтамир (ОУХМ, “Алдар” спорт хороо) -98
  2. Г.Анужин (ОУХМ, ТСБТДС) – 93 кг
  3. Булганзаяа (Багануур) -58 кг

Нийлбэр:

  1. Г.Анужин (ОУХМ, ТСБТДС) – 173 кг
  2. Э.Энхтамир (ОУХМ, “Алдар” спорт хороо) -170
  3. Булганзаяа (Багануур) -115 кг

69 кг:

Огцом:

  1. О.Дархижав (ТСБТДС) -75 кг
  2. Г.Энэрэл (“Алдар”) -62 кг
  3. Ө.Сарандагина (“Хүч”) -60 кг

Түлхэлт:

  1. О.Дархижав (ТСБТДС) -85 кг
  2. Ц.Минжинсор (“Алдар” спорт хороо)  -80 кг
  3. Г.Энэрэл (“Алдар” спорт хороо) -75 кг

Нийлбэр:

  1. О.Дархижав (Спортын мастер, ТСБТДС) -160 кг
  2. Ц.Минжинсор (“Алдар” спорт хороо)  -138 кг
  3. Г.Энэрэл (“Алдар” спорт хороо) -137 кг

 

69+ кг

Нийлбэр: (огцом, түлхэлт)

  1. Б.Энхтамир (ОУХМ, “Самбуу сан” клуб) -210 кг (92+118)
  2. Б.Билэгсайхан (ОУХМ, ТСБТДС) -178 кг (85+93)
  3. Г.Содбилэг (ТСБТДС) -116 кг (51+65)

 

Багийн дүнгээр ОУХМ М.Анхцэцэг дасгалжуулагчтай “Самбуу сан” клуб түрүүлж, Д.Чинзориг дасгалжуулагчтай “Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль”, А.Отгонжаргал дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалав.

Ч.БОЛОР

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж