Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо | News.MN

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан  2016 оны 1 дүгээр сарын 8-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.


Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина

“Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ.

Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон. Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хуулийн зорилго нь тэтгэврийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд оршиж байна.

Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай гэж үзлээ. Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах, тодорхой шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр ипотекийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2016-01-08 202.179.11.98

дахин үнэлгээ гэж бөөн хүнд суртал аимгийн хэлтсийн дарга нарын пээдийж байгааг яанаа энэ ажлыг хиихэд 933 сая төгрөг гэнэ ингээд л мөнгө үрээд байдаг нэг болохоор мөнгөтэй ч юм шиг мөнгөгүй ч юм шиг ер нь бол тоглодог юм байна даа

иргэн 2016-01-08 202.179.11.98

дахин үнэлгээ гэж бөөн хүнд суртал аимгийн хэлтсийн дарга нарын пээдийж байгааг яанаа энэ ажлыг хиихэд 933 сая төгрөг гэнэ ингээд л мөнгө үрээд байдаг нэг болохоор мөнгөтэй ч юм шиг мөнгөгүй ч юм шиг ер нь бол тоглодог юм байна даа

Зочин 2016-01-08 182.160.4.254

erunhii saidaas asuumaar baina . ih ur tawichihaad ter uruu ard tumnii nuruun deer ***** uuruuleechee . sariin 400000 tugrugiin orlogtoi zarlagni tuunees dawsan ail hangaluun amidraltai aild oruulahaa boliochee . halamj deer ochood uulzahaar bid nar ortsond udur honogoo unguruuj baigaa humuustei huuhdiin mungu ugnu geh ym tagwel huuhdiin mungu gesen neree uurchilmuur ym nen yduu ortsond amidarch bui humuusiin tetgeleg geed nerelchiheech saidaa chinii shuugdeh udur irnee harj baiy

Зочин 2016-01-08 103.229.122.53

Төрийн албаны Зөвлөл гэж байгууллага байна уу, чадарснуу. Төр засгийн эрх барьж байгаа ёдоруудад хууль хамаагүй байдаг юмуу. Төрийн албадууд шахаагаар дүүрлээ. Нөгөө гоё тайлбарлаад байдаг "Сонгон шалгаруулалт" хааччихваа,? 6 сарын дотор юу ч хийж чадахаар улайссан гарууд сууцгааж байна.

БОНХАЖЯ ХӨГШИН АВГАЙЧУУДЫН САРАВЧ БОЛЖЭЭ 2016-01-08 103.57.94.169

ЭНХСАЙХАНЫ ТӨРСӨН ДҮҮ ГЭЭД НЭГ ЛУУХААН ХҮҮХНИЙГ БАТЦЭРЭГ МАН-ЫН НӨХРИЙГ ӨӨРЧЛӨӨД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР ТАВЬЖ БАЙНА. ӨМНӨХ ДАРГА НЬ ИЗН-НЫ ОЮУНЫ ХҮНИЙГ ХАЛААД ТАВЬСАН. ИЗН-НЫ ХЯНАЛТ МОНИТОРИНГИЙН ДАРГЫГ ХАЛААД МАН-ЫН НӨХӨР ИРСЭН БАС ТҮҮНИЙГ ХАЛААД БАС НЭГ АВГАЙ ИРСЭН, ОЙН ГАЗРЫН ДАРГААР МАН-ЫН НӨХРИЙГ ЗАЙЛУУЛЖ ТУНГАЛАГ ГЭЭД АВГАЙ ИРЛЭЭ. 50 -55 НАСНЫ ГОО ҮЗЭМЖ НАС НЬ НАМРЫН ЦЭЦЭГ ШИГ ХАГДАРЧ ЯВАА 5 ХӨГШИН АВГАЙГААР ТОЙРУУЛСАН БОНХАЖЯ-НЫ АЖИЛ Ч ЁСТОЙ НОХОЙН БААС БОЛЛОО. БҮГД ХОВ ЖИВ ЯРЬСАН, НАМЫН ДАРГА ДАГАЖ ЖАЛЖИГАНАЖ ЯВДАГ АМЬТАД. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГО ЁСТОЙ НОХОЙН БААС БОЛЛОО. ЯАНАДАА ЗАЙЛУУЛ.ЭНЭ ЯАМАНД БАС НЭГ ПЕНСИНД ГАРСАН 2 АВГАЙ СУУДАЛД ЗУУРАЛДААД ЗАЛУУС ЗАЙ ТАВИХГҮЙ БАТЦЭРЭГТ ЗУУРАЛДААД СУУЖ БАЙНА. БУЛГАН ГЭЭД НОГООН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА ЦАРАЙЧ ГҮЙ, БИЕ НЬ ГЭЖ БИРД, ААШ НЬ АДСАГА БОЛСОН АВГАЙ, ДОЛГОРСҮРЭН ГЭЭД УВСЫН 2 ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ, ИЗН ИРЭХЭЭР ИЗН БОЛЧИХДОГ МАН-АН 2-ЫГ МУУЛААД ХАРАЙДАГ, МАН ИРЭХЛЭЭР БИ МАН-ЫН СОЦ ҮЕИЙН ГИШҮҮН ИГЭЭД ГҮЙДЭГ, АН-ЫГ ГАЗАР ДООР ОРТОЛ МУУЛНА. ОДОО БАТЦЭРЭГЭЭС ЗҮҮЛТТЭЙ АН,МАН,ИЗН-ЫГ ТАШИРТ НЬ МУУЛЖ ТАЛ ЗАСАЖ ЖИНХЭНЭ УВСЫН ДӨРВӨД ЗАН ГАРГАНА. ИЙМ 6 ТАТААСНЫ НАМ ДАГАСАН 6 ГАЗРЫН ДАРГАТАЙ БАТЦЭРЭГ СУЛТАН ПАША БОЛВОО ХӨӨРХИЙ. ЭД БОЛ ШУВТ ХОВ Л ЯРИНА АЖИЛ ГЭЖ ҮХСЭН ХАТСАН НЬ БАЙХАВ. ЗАЛУУСАА ХАВЧИН ГЭЖ ЮҮХЭВ.

Зочин 2016-01-08 182.160.32.167

kkk ene humuus tsarai bie 2-ooroo ajil hiih yostoi gejuu

Зочин 2016-01-08 59.153.112.137

Аргагуй шдэ. Батцэрэг чинь оороо чавганц зантай шал шал хийсэн яриатай манин царайтай авгай шуу дээ. Тийм болохоор ховоо ярих гээд авгай нараар оорийгоо тойруулж байхгуй юу даа.

МОНГОЛ ХҮН 2016-01-08 49.0.204.238

ХҮН АМЫН НАСЖИЛТ ГЭЖ ХААНААС СОНССОН МАЛ ВЭ? НАСЛАЛТ ГЭДЭГ ЮМ. МОНГОЛ ХЭЛЭЭ МЭДЭХГҮЙ МАЛ ЮУ ГЭЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД АЖИЛЛАДАГ БАЙНА АА.

Зочин 2016-01-08 85.177.251.241

Сонгуульд зориулсан суртчилгаа эх орны эрх ашгаас дээгүүр байна гэдэг бол томоохон дампууралд бид хүрчээ. Иймээс одоогийн гишүүдийг дараа сонгож болохгүй юм байна аа Баячүүд болон боломжтой айлын хүүхдэд өгөх мөнгийг хэмнэж, нэг ч болсон төгрөгөөр зээлийн хүүгээ нэмгэлж эсвэл хүүхдийн эмнэлэг бариасай. Хөөрхий дээ. Сангийн сайд, Ерөнхий сайдууд гэж эргэж буцдаг тоглоомын нөхдүүд гэж харагдаад эхэлж байна аа .

Зочин 2016-01-08 203.169.49.19

Тэтгэвэрийнхэн нөгөө засагт хулхидуулсан монгол компаниуд шиг мөнгөө цагтаа авч чадахгүйд хүрэх нь дээ.

Зочин 2016-01-08 202.179.25.28

Тэтгэвэрийн сангийн нөөцөөс гаргах санал оруулж байгаа нь ирэх жилүүдэд тэтгэвэр өгөх , тэтэгэвэрийг нэмэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгож байгаа юм байнадаа.

Ш 2016-01-08 112.72.12.2

ноён ЗИ гээр урьдчилан донгодуулаагүи бол ЗАСАГ төрийн гаихам саихан шийдвэр болох баилаа? ОДОО бол АН-н сонгуулийн өмнөх пиар төдий хахууль амлалт гэж харагдлаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж