Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны хурал зарлаж, цар тахлын асуудлыг хэлэлцжээ. Тэрбээр уг хурлын үеэр Хойд Солонгосын удирдлагууд улс эх орноо коронавирусээс амжилттай хамгаалж байгаагаа онцолсон байна.
Ким Жон Ун үүний өмнө Хятадын дарга Ши Жиньпинд зурвас илгээж, тус улсын “Covid-19”-тэй хийсэн тэмцлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж байжээ. Гэхдээ тэрбээр цар тахлын эсрэг хийх тэмцлээ зогсоолгүй үргэлжлүүлж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг анхааруулсан байна.
Хойд Солонгосын эрх баригчдын зүгээс нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр байгаа ч мэргэжилтнүүд үүнийг худал гэж үзэж байгаа ба одоогоор нийт 922 хүнийг шинжилгээнд хамруулсан нь бүгд сөрөг гарсан юм. Тус улс нь цар тахал дэлхий дахинд дэгдэж эхлэх үеэр хилээ хааж, гадаадын иргэдийг нийслэлдээ даруй тусгаарлах арга хэмжээ авч, сургуулиудыг хааж, олон нийтийн цугларалтыг хориглож байв. Тус улс нь саяхнаас иргэдийг заавал амны хаалт зүүхийг шаардах болсон аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ