Үйлдвэр баригдвал агаарын бохирдол 70-80 хувь буурна

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Үйлдвэр баригдвал агаарын бохирдол 70-80 хувь буурна

Үйлдвэр баригдвал агаарын бохирдол 70-80 хувь буурна

Засгийн газрын шийдвэрээр  сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайхад барихаар болсон. Уг үйлдвэр наадмын дараа ашиглалтад орох юм. Галлагааны улиралд хотын зүүн хэсгийг сайн түлшээр хангах зорилготой уг үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 6000 тонн түлш үйлдвэрлэх тооцоо байна. Мөн  шинээр 1500 ажлын байр бий болж агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэж эрх баригчид, хотын удирдлагууд үзэж буй.

Галлагааны улиралд буюу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж