Жеймс Бондын сайхан бүсгүйчүүдийн нэг байсан жүжигчин Сальма Хайек саяхан 007 Тагнуулын тухай алдартай цуврал “Нар шингэсний дараа”кинонд тоглож байсан үеэ дурсч, арваад жилийн өмнө авахуулсан зургаа “Instagram”-д тавьжээ.
Сальма Хайек "Жирэмслэн болохоос өмнөх зураг. Одоо ийм бэлхүүс байхгүй болсон ч сайхан л амьдарч байна” хэмээн тайлбарласан байна. 8 настай охиноо өсгөж буй Сальма Хайек PEOPLE сэтгүүлд ярихдаа “Фитнест явах цаг гардаггүй. Харин бүх булчингаа идэвхжүүлэхийн тулд йогоор хичээллэж байгаа ” хэмээжээ. Өдгөө 49 настай жүжигчин Сальма Хайек урьдын адил гоолиг байхаа больсон ч бикини өмсөхөөс илүү бие галбиртаа сэтгэл хангалуун байдаг хэмээн ярьсан байна.
Н.ЭНХ