“Гандантэгчэнлин хийдэд Цагаан сарын засал ном уншина”

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

“Гандантэгчэнлин хийдэд Цагаан сарын засал ном уншина”

“Гандантэгчэнлин хийдэд Цагаан сарын засал ном уншина”

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан өнөөдөр /2020.07.03/ мэдээлэл хийлээ.


“ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ”

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд:

-Улсын онцгой комисс /УОК/-ын 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хуралдаан болон долдугаар сарын 1-ний өдрийн шийдвэрийг үндэслэн олон нийтэд мэдээлэл өгч байна. УОК-оос өнгөрөгч хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэлийн холбогдох байгууллагуудаас үйлчилгээний газрууд болон сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож, хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд түр хөл хорио тогтоож, иргэдийг цуглахгүй байхыг уриалсан.

Долдугаар сарын 1-ний өдрөөс сүм хийдийн үйл ажиллагааг шат дараатай нээх, урлаг соёлын байгууллагын үйл ажиллагааг дэмжих шийдвэрийг гаргасан. Тиймээс Гандантэгчэнлин хийд хэвийн үйл ажиллагаагаа явуулах горимд шилжиж байна. Цаашдаа бусад сүм хийдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно. Цагаан сараас хойш захидал болон олон нийтийн сүлжээгээр хурал номын талаар олон хүсэлт ирсэн байгаа.

“ЦАГААН САРЫН ЗАСАЛ НОМ УНШИНА”

Тус хийдийн Тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва:

-Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ноос хойш хөл хорио тогтоосон ч дотоод үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Батцагаан цогчэн дуганд долдугаар сарын 4-9-ний өдрүүдэд зургаа хоног өглөө 09.00-22.00 цаг хүртэл сүсэгтэн олны хүсэлтийг авч, цагаан сарынхаа уншлага номыг хийнэ. Батцагаан цогчэн дуганы баруун, зүүн жигүүрт хүсэлтийг хүлээн авч, дээд давхарт хурал номоо уншина.

Иргэд Гандантэгчэнлин хийдээр үйлчлүүлэхдээ гараа ариутган эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зааврын дагуу амны хаалтаа зүүнэ. Батцагаан цогчэн дуганд хөтөч ажиллана.

“ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД ҮРЭЛ ТАРААЖ БАЙНА”

Цар тахлын үеэр эм, ерөндөг хурдан гаргах тухай номыг бид хүргэж байсан. Нийтийн засал номыг өнгөрөгч гуравдугаар сард айлдсан. Зургадугаар сарын 29-нд “Хүрээ цам-Даншиг наадам” зургаа дахь жилдээ цөөн сүсэгтэнг оруулж, шууд дамжуулсан. Есөн харын найрлага бүхий уламжлалт үрлийг тусгайлан бэлдэж таван удаа бүтээж, нэг удаа 100-гаас дээш мянгыг үйлдвэрлэсэн. Ингээд эмч, цагдаа, онцгой байдлын албаныханд тараасан.

Сүүлдээ иргэдийн хүсэлт их байсан учраас үйлдвэрлэж, жорыг нь бүрдүүлж хийж байсан. Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас ирж буй тусгаарлалтад байгаа иргэдэд өгч байна. Уг үрэл нь зөвхөн энэ цаг үед гарсан юм биш. Өмнө нь 200-500 жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрт гарч байсан. Энэ түүхийг үндэслэж хийсэн болохоос ямар  нэгэн судалгаагүй зүйл үйлдээгүй. Үрлийг авахыг хүссэн бүх хүмүүст үнэ төлбөргүй тараасан гэдгийг лам нар онцолж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж