МУЗГ, АНУ-н МСК хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажлын явц идэвхтэй өрнөж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МУЗГ, АНУ-н МСК хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажлын явц идэвхтэй өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

МУЗГ, АНУ-н МСК хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажлын явц идэвхтэй өрнөж байна

Монгол Улсын Заcгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажил төлөвлөгөөний дагуу идэвхтэй үргэлжилж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд үр нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох зорилгоор эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаарх судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгаагаар дараах хүчин зүйлс нь манай улсын эдийн засгийн өсөлтийн боломжуудийг хязгаарлаж байна гэж тодорхойлогдлоо. Үүнд:

  1. Макро-эдийн засгийн сул, тогтворгүй орчин нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

  1. Бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хоорондын уялдаагүй байдал нь бизнесийн орчинд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж байна.

  1. Үйлдвэрлэлийн салбар болон гэр хорооллын ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хязгаарлагдмал, нийлүүлэлтийн зардал өндөр байна.

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг болно.

Мянганы сорилтын корпорациас гаргасан компакт гэрээ боловсруулах ажлын удирдамжийн дагуу эдгээр хүчин зүйлсийн суурь шалтгааныг тодорхойлох (Root Cause Analysis) зорилгоор МСК-ийн Монголын хөтөлбөрийг хариуцсан багийн эдийн засаг, хувийн хэвшил, нийгэм, жендэрийн чиглэлийн мэргэжилтнүүд 2015 оны 9 дүгээр сард манай улсад ажилласан.

Энэ үеэр Үндэсний ажлын алба болон МСК-ийн мэргэжилтнүүд эдийн засгийн судалгааны үр дүнг холбогдох талуудад танилцуулах, нэмэлт мэдээлэл авах, санал солилцох зорилгоор дээр дурдсан чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагуудтай уулзалт хийсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн суурь шалтгааныг тодорхойлох хэлэлцүүлгийг (Root Cause Analysis Workshop) холбогдох салбарын төлөөллүүдийг оролцуулан 2015 оны 9 дугээр сарын 21-23-нд Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулав.

Түүнчлэн, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдэд эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаарх судалгааны дүнг танилцуулсан. Уг уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүд Үндэсний ажлын алба болон МСК-ийн мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан судалгааны үр дүнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлж, компакт гэрээ боловсруулах дараагийн шатны ажлыг үргэлжлүүлэхийг дэмжсэн болно.

Үүний дагуу макро-эдийн засгийн тогтворгүй байдалд нөлөөлж буй нэг салбараас хэт хамааралтай байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн төрөлжилтийг дэмжих (Concept Program Addressing Economic Diversification), Улаанбаатар хотын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн салбарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх (Concept Notes on Water Shortage Problem and Wastewater Issues in Ger Districts of Ulaanbaatar) чиглэлээр боловсруулсан саналуудыг 2015 оны 12 дугаар сард МСК-д албан ёсоор хүргүүлээд байна.

МСК-ийн зүгээс эдгээр саналуудыг авч хэлэлцээд албан ёсоор хариу ирүүлсний дараа Үндэсний ажлын алба нь төсөл, хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг (Concept Paper) боловсруулах, шаардлагатай нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Гэрэл 2016-01-08 204.195.139.194

Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй боловч хэрэгжих магадлал тун бага байх болов уу. Бодлогын төсөл учир хууль эрхзүйг өөрчлөх шаардлагатай болно. Энэ нь Их хурлаар орон хэлэлцэж байж батлагдах учиртай. Өөрсдийн болон бусдын бизнес, эдийн засгийг хамгаалж байгаа гишүүд, сайдууд дэмжихгүй болов уу. Энэ төсөл нь тэнд очоод л унана. Иймээс төсөлдөө энэхүү эрсдлийг тооцоолж оруулах хэрэгтэй. Төслөөр дамжуулан ноу хау, мэдлэг, технологи оруулах, гадаад зах зээл нээх, тариф хөнгөлөлтийг тохиролцож чадвал эцсийн зорилго нь болох байх. Шинээр байгуулагдах Их хурал, засгийн газар төслийг хэлэлцэн соёрхон батлах болов уу.

Гэрэл 2016-01-08 204.195.139.194

Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй боловч хэрэгжих магадлал тун бага байх болов уу. Бодлогын төсөл учир хууль эрхзүйг өөрчлөх шаардлагатай болно. Энэ нь Их хурлаар орон хэлэлцэж байж батлагдах учиртай. Өөрсдийн болон бусдын бизнес, эдийн засгийг хамгаалж байгаа гишүүд, сайдууд дэмжихгүй болов уу. Энэ төсөл нь тэнд очоод л унана. Иймээс төсөлдөө энэхүү эрсдлийг тооцоолж оруулах хэрэгтэй. Төслөөр дамжуулан ноу хау, мэдлэг, технологи оруулах, гадаад зах зээл нээх, тариф хөнгөлөлтийг тохиролцож чадвал эцсийн зорилго нь болох байх. Шинээр байгуулагдах Их хурал, засгийн газар төслийг хэлэлцэн соёрхон батлах болов уу.

зочин 2016-01-08 202.9.41.250

Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж, ард нийтээрээүе удмаараа эрүүл аж төрөх боломжгүй болж байхад төр, засаг дорвитойхон ажиллаж чадахгүй юм даа. Тэр ажлын хсэг түүнд орсон Засгийн газрын гишүүд юун агаарын бохирдол, бодсон зүйл үгүй црхиж яваа. Ядахнаа шөнийн эрчим хүчний талаар, одоогоор монголд судлагдаад байгаа хийн түлш буюу нүүрсэнд агуулагдах байгалийн хийг олборлох, түгээх томоохон төслийг эрч далайцтай эхлүүлж болмоорсон. Даан ч үүнийг хариуцдаг яам, агентлаг чих дүлий, санаа мухар амар жимэр суугаад л байх юм. Ийм байж ард түмний сайн сайхан, эрүүл энх энэ тэр гэсэн хуурамч лоозон, хоосон ярианаас хэтрэхгүй юм. Шөнө ОХУ-руу урсгаж эрчим хүчний талаар тооцоо судалгаатай далайцтайхан ажиллаж болно доо. Аливаа асуудалд мэргэжлийн бус, мэргэжилтний үгийг сонсдоггүй, хоосон том толгойнууд олшрох тусам энэ улс хэцүүдэхнээ.

From USA 2016-01-08 75.103.227.4

Manai Mongol uls ch olon aashtai garuud daa. Zuirlebel JOMBOGO ohin shig hen huntei sambaganaad bdg haha. Neg bol orosiig dagaad dampuur, neg bol Amerikiig dagaad hogj. Amerikiin tsergiin baaz baiguulsan ch yadgin. Japan Korea gej avarga hogjiltei ulsuud amerikiin huchind l odii zeregt hursen deg....

Хаха 2016-01-08 182.160.3.221

Мянганы сорилтын сангийн мөнгөөр ЖИПээ аваарай Мангаруудаа

РАВДАН 2016-01-08 202.70.46.214

ТӨВИЙГ САХИЖ ТҮВД БОЛГОСНЫ ШАГНАЛДАА АВАХ МӨНГӨӨ Л ТОХИРОЛЦОЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДОО!