“Бидний цөөхөн монголчууд” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригтыг монголчууд андахгүй.
ОХУ-д аялж яваад covid-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, тус улсад өвөлжиж, хаваржсан тэрбээр гурав хоногийн өмнө Алтанбулагийн боомтоор дамжин эх орондоо иржээ. Одоо Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт н.Нямбаяр гэх залуугийн хамтаар нэг өрөөнд тусгаарлагдсан юм байна. Тэд байраа тохижуулан тун ч завгүй өдрийг өнгөрөөж байгаа ажээ.
Цонхондоо ялаа, шумуулаас сэргийлж тор хадсан бол 00 өрөө, усанд орох өрөө, коридорынхоо шалыг хулдаасалсан байна.
Эмнэлгийн машины дөрвөн дугуйг ч сольж, өгч шинэчилжээ.
Энэ тухайгаа М.Зоригт “Цонхнууддаа ялаа шумуулын тор хийлээ, эмнэлгийнхээ машины 4 дугуйг шинээр солилоо, тасгийнхаа 40 метр урт коридортоо 80м2 хулдаасан шал авчихлаа, 00, усанд ордогтоо бас яалаа, даргын кресл ч тавилаа… Одоо халуун ус л ирчихвэл яах гэад л байна даа” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. Тусгаарлалт 21 хоног үргэлжилнэ.
Тэднээс авсан эхний шинжилгээний хариу сөрөг гарсан байдаг.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ