Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна.

 

БАГЦБАЙРШИЛ
1ГХ_СХД 01Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га
2ГХ_ЧД 01Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "В" хэсэгчилсэн  талбай, нийт 50.4 га
3ГХ_ЧД 02Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "Г" хэсэгчилсэн  талбай, нийт 15.2 га
4ГХ_ЧД 03Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт МҮОНРТ орчим, нийт 11.4 га
5ГХ_Б3Д 04Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Д" хэсэгчилсэн  талбай, нийт 31.2 га
6ГХ_Б3Д 05Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Е" хэсэгчилсэн  талбай, нийт 23.3 га
7ГХ_Б3Д 08Баянзүрх дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Ж” хэсэгчилсэн талбай, нийт 15.1 га

 

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ,ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст /“Хангарди ордон” 13 давхар 1308 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:20 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот,

Утас: 11-315319 /ажлын цагаар/,

Вэб сайт: www.uda.ub.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж