Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн байна

Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг боловч энэ жил  2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ.

Жил бүрийн нэгдүгээр сард агаарын температурын илүү хүйтэн байдаг. Энэ жилийн хувьд ч олон жилийн дунджаас 2-10 хэмээр хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур 38-52 хэм хүрч хүйтрэх юм байна.

Энэ сарын 4-ний өдөр Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа хийсэн. Тус хурлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдэгдсэн. Цаашид цас нэмэгдэж орвол 40 суманд нэмж хүндрэх төлөвтэй байгаа ч дуулгасан юм. Агaaрын температурын дунджийг бүсээр ангилж үзвэл баруун зүгийн нутгаар нутгийн хойд хэсгээр 19-32 хэм, Төвийн нутгаар 16-31, Зүүн зүгийн нутгаар 18-29 хэм, Говийн нутгаар 12-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Хүчтэй салхитай шуургатай байх урьдчилсан мэдээлэл гарчээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж