Хвасоны хэрэгт гүтгэгдэн 20 жил хоригдсон иргэнээс уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Хвасоны хэрэгт гүтгэгдэн 20 жил хоригдсон иргэнээс уучлалт гуйлаа

Хвасоны хэрэгт гүтгэгдэн 20 жил хоригдсон иргэнээс уучлалт гуйлаа

Өмнөд Солонгосын Хвасон хотын цагдаагийн газрын дарга Бэ Ён Жу гэмгүй хүнд 20 жилийн ял оноосон явдалд уучлалт гуйжээ. Тус улсын түүхэн дэх хамгийн дуулиантай цуврал аллагын хэрэг буюу “Хвасоны хэрэг”-ийн жинхэнэ буруутныг маш олон жилийн дараа илрүүлсэн юм.

Жинхэнэ хэрэгтэн И Чун Жэ

Хэрэгтэнг И Чун Жэ гэдэг бөгөөд 1986 оноос хойш таван жилийн хугацаанд Хвасoн хотод 10 эмэгтэйг хүчирхийлж, амийг нь хөнөөжээ. Тус улсын цагдаа нар 57 настай И Чун Жэг 2019 онд ДНК-ийн шинжилгээгээр илрүүлсэн ба тэрбээр дээрх 10 хохирогчоос гадна өөр дөрвөн эмэгтэйн амийг хөнөөж, есөн эмэгтэйг хүчирхийлснээ хүлээн зөвшөөрсөн байна.

Өмнөд Солонгосын цагдаа нар өнгөрсөн хугацаанд 21 мянга гаруй хүнийг сэжиглэн шалгаж байснаас Юн гэх иргэнийг Хвасоны хэргийн хохирогчдын нэг болох өсвөр насны охиныг хүчиндэж, амийг нь бүрэлгэсэн хэрэгт хилсээр хэлмэгдүүлж 20 жил хорьсон ажээ. Юн 2009 онд өршөөлөөр суллагдаж, өнгөрсөн онд жинхэнэ алуурчныг олсны дараа өөрийгөө цагаатгуулахаар шүүхэд хандсан аж. Мөн ноён Юнээс гадна өөр дөрвөн сэжигтэн сэтгэл санааны хямралд орж амиа хорлож байсан гэнэ.

Хвасон хотын цагдаагийн газрын дарга Бэ Ён Жу хохирогчдын ар гэрээс болон бусад сэжигтнүүдээс уучлалт гуйж, Юнд хүчээр хэрэг тулгасан найман цагдаад мөн шийтгэл оноох болсныг зарлажээ. Тус улсын анхны Оскарын шагналт найруулагч Бон Жун Хо 2003 онд “Хвасоны хэрэг”-ээс сэдэвлэн “Memories of Murder” уран сайхны киног бүтээж байжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж