Долоон хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Долоон хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ

Долоон хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар Даваа гаригаас өнөөдрийг хүртэл буюу зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 3-нд зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэн байна. Тэдний долоо нь хүүхэд аж. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна. Эдгээрийн нэг нь хүүхэд байжээ.

Түүнчлэн тус албанаас хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн 11 осол гаргасан аж.

Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1715 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж