1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авна

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Хүүхдийн мөнгийг анх 2012 оноос олгож эхэлсэн. Энэ мөнгө орлого багатай айлын нэг сарын хэрэглээг залгуулсаар гурван жил болжээ. Харин дундаж орлоготой айл хүүхдийн мөнгөө хадгалуулж хуримтлал үүсгэдэг байсан юм. Гэтэл оны өмнөхөн хүүхдийн мөнгийг ялгавартай буюу өрхийн амьжиргааны түвшний 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улсад 0-18 насны 1 сая 30 мянган хүүхэд байдаг. Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 58.2 хувь авах эрхтэй байсан. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэрийг олон нийт эсэргүүцсэн тул хэвээр өгөхөөр болж ийнхүү өнөөдөр хуулийн төсөл өргөн барилаа.   

Улсын төсөвт хүүхдийн мөнгө олгохоор 147 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ мөнгө нь ирэх наймдугаар сар хүртэл нийт өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг хэвийн олгоход хүрэлцэх аж. Харин наймдугаар сараас төсвийн тодотгол хийж үргэлжлүүлэн олгох боломжтой юм байна.  

Т.ДАВААНЯМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

naruto 2016-01-08 59.153.113.141

уул нь халамжийг хавтгайруулах нь буруу. одоо яая гэхэв нэгэнт амласан юм чинь өг. харин дараагийн 2016 оны сонгуулиар мөнгө амладагаа боль доо гишүүдээ. мөнгө амласан гүндалай мэтийг бүү сонго худлаа амлалт, улсын нуруун дээр хүнд ачаа бүү үүрүүл. цэцэрлэг, сургуулиа олноор нь бий болго. аав-ээжийг нь ажилтай болго, цалинг нь хангалттай өг. тэгээд л боллоо. хэн ч мөнгө гуйхгүй.

хөөрхий 2016-01-08 202.131.225.197

Сонгуулийн өмнө зохион байгуулж байгаа шоу нь хүүхдийн мөнгө, ипотекийн зээлийн хүү болж байх шив дээ. Энэ хорвоод шинээр мэндэлж буй хүүхэд бүр өртэй төрж байхад 20 мянгаар хуураад ч яалтай билээ. Уул нь бусад оронд бол өрнөөс гарахын тулд өмсөн зүүсэн бүх зүйлээ өгдөг юм билээ дээ. Улс төрөө гэж ямар ард түмэн байна тийм л төр байна шүү дээ, эмэгнэл. Авсан хүн 10 тамтай өгсөн хүн 1 тамтай гэдэг үгийг санацгаая .

zochin 2016-01-08 59.153.113.168

Songuuliin show mun duu Ard tumen yaduuch iimhen yumand huurtaj ta nart sanal uguhgui ee

ene too unen uu?! 2016-01-08 124.126.133.221

mongol uls 3 saya huntei gevel 1/3-ees iluu ni 18 nas hureegui huuhduud baih ee. Unen l baigaa daa tsaana ni 1 999 970 hunees tetgevriin hed bol?! Erhem gishuun said maani sursan zangaaraa huuhdiin toog osgood mongo tsohih gej baigaa yum bish baigaa daa. “ ongorson huniig niigmiin daatgaliin burtgelees hasahgui mono avdag gee bizdee

ene too unen uu?! 2016-01-08 124.126.133.221

mongol uls 3 saya huntei gevel 1/3-ees iluu ni 18 nas hureegui huuhduud baih ee. Unen l baigaa daa tsaana ni 1 999 970 hunees tetgevriin hed bol?! Erhem gishuun said maani sursan zangaaraa huuhdiin toog osgood mongo tsohih gej baigaa yum bish baigaa daa. “ ongorson huniig niigmiin daatgaliin burtgelees hasahgui mono avdag gee bizdee

Зочин 2016-01-08 202.70.40.230

За аятай юу даа. Амьдралд их нэмэр болдог шүү. Баярлалаа

Зочин 2016-01-08 122.201.24.19

Хүүхэд байтугай Монголын 3 сая хүнийг элбэг дэлбэг байлгаж болох их баялагийг дараагийн ээлж идэх гэж байна. Гадны нэг баян нөхөр ирээд толгойгоо сэгсрээд л байсан. Танай ард түмэн ийм их баялагтай байж ингэж ядуу амьдрах гэж дээ гэж. Бараг бүх хүн өртэй шүү. Өр тавьж л байр, машинтай болцгоосон байх. Үүнийг их юманд бодох хэрэггүй. Байгаль хангай Монголыг маань ивээж байна. Харин муусайн лам нар энд тэнд очиж байгалийг бузарлаж, цас ус галын аюул дууддаг. Монголын хүүхдийг ялгах ёсгүй. 20 000 байтугай сард 2 000 000 ыг ч өгөх бололцоо бий. Үүнийг нь хэн идээд байна замд нь.

Зочин 2016-01-08 202.179.24.183

зураг хараад ойлгомжтой

zochin 2016-01-08 43.242.243.55

Mongoliin ediin zasag bayartai!

Зочин 2016-01-08 49.0.186.96

Ардчилсан нам болон ерөнхийлөгчдөө баярлалаа танай намын 2012 онд сонгуульд ялсан гол ажил чинь шүү дээ ойлгосонд баярлалаа

Зочин 2016-01-08 182.160.36.81

АН-ханы унасан нэрээ аврах сүүлчийн шог гараа

Тоглочих юм байна л даа 2016-01-08 202.180.220.72

Шонхорынхон өөрснөө төрийн ажил хийж байна гэж бодож байгаа юм байхдаа хөөрхий, 1 сарын хугацаанд хасаж нэмээд ингэж улс төр хийдэггүй юм, бас төрийн ажлаар болон хүүхдүүдээр ингэж тоглож болохгүй л дээ.