Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх батламжийг Тээврийн цагдаагийн албаны 25 алба хаагчдад өнөөдөр /2020.07.03/ гардууллаа.
Батламжийг цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд нийтийн хэв журмыг хамгаалж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан алба хаагчдад олгож буй юм. Мөн уг арга хэмжээний үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны шагнал "Цагдаагийн алдар" тэмдгээр дөрвөн алба хаагч, "Хүндэт жуух" бичгээр хоёр алба хаагчийг тус тус шагнажээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ