Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ | News.MN

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ

Эх газрын Хятадын эрх баригчид саяхан Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталсан нь ихээхэн маргаан дагуулж байгаа билээ. Уг хуулийг эсэргүүцэн АНУ-ын Конгрессын сонсголд үг хэлсэн Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний идэвхтэн Натан Лоу гадаад руу дүрвэсэн тухайгаа мэдэгджээ.

Ардчиллыг баримтлагч Хонконгийн Демосито төрийн намыг 2016 онд тэмцэгч Жошуа Вонгийн хамт үүсгэн байгуулж байсан тэрбээр өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд ийм алхам хийсэн гэдгээ цахим сүлжээндээ нийтэлсэн дүрс бичлэгт өгүүлжээ.

Хонконгийн залуу үеийн нэр нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг Натан Лоу нь 2016 онд орон нутгийн захиргаанд сонгогдсон хамгийн залуу улстөрч болж байсан ба АНУ-ын Конгрессийн сонсголд цахимаар оролцож Хонгконг дахь нөхцөл байдал, хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярьсан байна. Мөн тэрбээр хэдий гадаад орон руу дүрвэсэн ч тэмцлээ зогсоолгүй улам өргөжүүлэх болно гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2020-07-03 58.173.16.196

ERH CHULUU ,JINHENESEE ARDCHILAL GEDEG BOL YUGAAR CH SOLIJ BOLOHGUI TIIM L NANDIN YMSHUUDEE.MANAID ELBEG METIIN AVILGACHID ZUVHUN UURSDUU L GEED BODOOD IRGED EE SHALAN DOR …

Avatar

зочин 2020-07-03 182.160.39.20

ТУСГААР ТОГТНОЛ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ҮНЭТЭЙ БАЙДАГ ЮМ, ЯМАРЧ БАЙСАН МОНГОЛЫН ХУВЬД, ТУСГААР ТОГТНОЛ БАЙХГҮЙ БОЛ ТА НАР ТЭР ЭРХ ЧӨЛӨӨ Ч БАЙХГҮЙ, ЭНЭ НУС ШИГ ДАРАА ИРНЭ ГЭЭД ЗУГТАНА ДАА

Avatar

Зочин 2020-07-03 202.179.27.192

Жошуа Вонг гэдэг жоохон залуу хаана байна вэ. Бушуухан дүрвэхгүй бол аюултай даа

Avatar

зочин 2020-07-03 182.160.35.87

манайд ч ийм хүмүүс олон болж байгаа, бүр захаасаа авхуулаад байгаа

Avatar

Зочин 2020-07-03 202.126.92.99

Манайх бол ондоошдээ, юун эрх чөлөө нийтийн төлөө дуугараад хавчигдах, луйвардсан мөнгөө хулгайлаад аваачиж нуух гэж л дүрвэж байгаа ш дээ

Avatar

Зочин 2020-07-03 150.129.143.139

Ленин шиг, Ленин бас нэг хэсэг баруун европод нуугдсан даа…

Avatar

Бод 2020-07-03 202.21.108.188

Хамаг үймээн бужигнаан турхирч өдөөгаөд (Хайрин хот барилга фасад гудамж талбай ялангуяа худалдааны гудамж эвдэлж хэмхэлсэн хүн Амиа бопоод зугтдаг …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж