Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ

Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэмцэгч гадаад руу дүрвэжээ

Эх газрын Хятадын эрх баригчид саяхан Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталсан нь ихээхэн маргаан дагуулж байгаа билээ. Уг хуулийг эсэргүүцэн АНУ-ын Конгрессын сонсголд үг хэлсэн Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний идэвхтэн Натан Лоу гадаад руу дүрвэсэн тухайгаа мэдэгджээ.

Ардчиллыг баримтлагч Хонконгийн Демосито төрийн намыг 2016 онд тэмцэгч Жошуа Вонгийн хамт үүсгэн байгуулж байсан тэрбээр өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд ийм алхам хийсэн гэдгээ цахим сүлжээндээ нийтэлсэн дүрс бичлэгт өгүүлжээ.

Хонконгийн залуу үеийн нэр нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг Натан Лоу нь 2016 онд орон нутгийн захиргаанд сонгогдсон хамгийн залуу улстөрч болж байсан ба АНУ-ын Конгрессийн сонсголд цахимаар оролцож Хонгконг дахь нөхцөл байдал, хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярьсан байна. Мөн тэрбээр хэдий гадаад орон руу дүрвэсэн ч тэмцлээ зогсоолгүй улам өргөжүүлэх болно гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж