Лионель Месси 20 жилийн дараа Барселона багаас явах уу?

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Лионель Месси 20 жилийн дараа Барселона багаас явах уу?

Лионель Месси 20 жилийн дараа Барселона багаас явах уу?

Испанийн Ла лигийн Барселона багийн Аргентин довтлогч Лионель Месси багаа орхих болсон талаар сүүлийн өдрүүдэд эрчимтэй яригдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч маань ялах төлөвлөгөөгүй багт тоглохыг хүсэхгүй байгаа гэнэ.

Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ 2021 оны зун дуусах бөгөөд тэрбээр багтайгаа дор хаяж 2023 он хүртэл гэрээгээ сунгах хүсэлтэй байсан аж. Гэвч Испанийн Cadena Ser сайтын мэдээлснээр Месси бодлоо өөрчилж, гэрээ нь дуусмагч багаасаа явах хүсэлтэй байгаа гэжээ. Харин Испанийн радиогийн хөтлөгч Ману Карреногийн хэлснээр Месси багийнхаа нөхдөд ялагдлын нэг хэсэг байхыг хүсэхгүй байгаагаа дуулгажээ.

Энэ улирлын эхэнд Лионель Месси Испанийн Супер цомын тэмцээнд Атлетико Мадрид багт хожигдсныхоо дараа багийнхаа спортын албаны захирал Эрик Абидалтай ам мурийгаад амжсан билээ.

Барселона баг Мессиг алдахад гайхах зүйлгүй. Учир нь тус баг Луйс Суарезээс хойш Мессид тус болох тоглогч авчирсангүй. Мөн Неймарыг явуулж түүний оронд Усман Дембеле, Филиппе Коутиньо, Антуан Гризманн зэрэг тоглогчдын авчирсан ч өдийг хүртэл хүлээлтэнд хүрч чадсангүй. Хамгийн сүүлд л гэхэд багийнхаа ирээдүй гэгдэж байсан 23 настай хагас хамгаалагч Артурыг 30 настай Миралем Пьяничаар сольсон билээ. Энэ бүгдээс дүгнэхэд Лионель Месси ялах төлөвлөгөөгүй байгаа багаас явахад бэлэн байна.

Өнгөрөгч зургадугаар сарын 24-нд 33 нас хүрсэн тэрбээр 13 настайдаа Барселона багтай нэгдсэн бөгөөд тус багийн төлөө 20 жил хүчин зүтгэхдээ өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэдгийг батлан харуулсан.

ЭХ СУРВАЛЖ: sportbible.com, espn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж