Арьсны нүх агшаах үр дүнтэй аргууд

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Арьсны нүх агшаах үр дүнтэй аргууд

Миний нүүр тослог учираас нүхжилт үүсээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Янз бүрийн л юм хэрэглэж үзлээ. Гэхдээ яг одоо хэрэглэж байгаа 2 гэр ахуйн арга хамгийн үр дүнтэй юм шиг санагдаад та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

1. Өндөгний цагаан

Заавал хөөсөртөл нь хутгаж ажил удаж, хэмжээгээр бэлдэх шаардлагагүй. Миний хувьд хамар болон хацар нүхжилттэй болохоор өглөө нэг өндөр шарж идэхдээ өндөгний хальсанд үлдсэн цагааныг нь түрхчихээд цайгаа уугаад гарахаасаа өмнө угаачихдаг.

 

 

2. Мөс

Мөсөө бэлдэхдээ цэвэр ус ашиглавал их зүгээр юм шиг. Ямар нэгэн зэв, хлори гэх мэт янз бүрийн юм байхгүй. Бүр лемоны шүүс юмуу эсвэл органик ногоон цай хийгээд хөлдөөж болно. Миний хувьд лемоны шүүс шахаж хийж арчиж байгаа. Хамрын минь нүх бараг харагдахгүй шахам болж байна. Өглөөдөө оройдоо нүүрээ арчиж цэвэрлэж дуусчихаад чийгшүүлэхийнхээ өмнө мөсөөрөө арчдаг.

За ердөө л энэ. Та тасралтгүй 7 хоног хийгээд л үзчих. Үр дүн нь шууд харагдана.
Гэхдээ ер нь нэгэнт томорсон нүх ахиж хэзээ ч өмнөх шигээ нэг мөсөн жижигрэггүй гэдгийг санах хэрэгтэй. Эдгээр арчилгаагаа хийхгүй хэд хонох л юм бол ахиад л буцаад томорно. Ийм учираас ер нь тослог арьстай бол арьсны нүхээ томруулахгүйн тулд залуу жоохон гэлтгүй эдгээрийг хэрэглэж байх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: eruulmendgoosaihan.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж