А.Амбасэлмаа: 194 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй | News.MN

А.Амбасэлмаа: 194 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй

А.Амбасэлмаа: 194 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, July 2, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 10 сая 978 мянган хүн өвчилж, 522 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 183 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн нь өмнөх өдрөөс өвчлөл 3000-аар нэмэгдсэн үзүүлэлт байна. Тэр дундаа АНУ-д 54 мянга, Бразилд 48 мянга, Энэтхэгт 21 мянгаар нэмэгдлээ.

ОХУ-д 24 цагт 6000 хүн шинээр өвчилсөн байна. Монгол Улсын хувьд өчигдөр /2020.7.2/ 541 хүн шинээр ажиглалтад орж, 271 хүн ажиглалтаас гарсан. Одоогоор 2712 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 43 их эмч, 55 резидент үйлчилгээ үзүүлж байгаа. Өчирдөр АНУ-аас 25 тусгай үүргийн онгоцоор 420, Замын-Үүдээр 96 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн есийг ХӨСҮТ-д Цэргийн төв эмнэлэгт 22 хүнийг, бусдыг нь тусгаарлах байруудад тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт одоогоор 88 хүн байна. Эдгээр хүмүүсийн гурав нь хүндэвтэр байгаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул, ЗӨСҮТ д өчигдөр /2020.7.2/ 194 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр вирус илрээгүй. АНУ-аас ирсэн 25 хүн, ажиглах байранд тусгаарласан хүмүүсийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч байгаа. Халдварын нийт батлагдсан тохиолдол 220 болж, 179 нь эдгээд байна. Одоо ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж буй хүмүүсийн 35 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-03 66.181.187.245

Chavgantsaa chi sain damjuuljiinee. Novshoo z ailaach

Avatar

Зочин 2020-07-03 185.220.101.145

)))) Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Заагч 2020-07-03 202.179.31.252

Зочин нэрт гамин минь чамаар заалгах уу ххр данжаадын хог шаар минь.

Avatar

Zochin 2020-07-03 14.35.207.208

Solongosiin hiliig neegeechee!! Bolhi ajillagaa yavuuldag mongol ulsaa. Iim bgaa bolohoor ingej arga hemjee chini hotsrogdmol bolohooroo hogjihgui bgaashde

Avatar

Zochin 2020-07-03 14.35.207.208

Gadaadad covid 19n shinjilgee hiilgeed ovchtei garval tendee emchilgeegee hiilgej bolno. Odoo barag ovchtei hun bhguishde. Solongosiin hiliig neeh heregtei. Hedii boltol haaj tenegteh gesen yum be!! Yun naadam mongol neeree zavharsan arga hemjee avdag uls yumaa. Hoid solongosoos dutah zuil alga.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж