Зөвшөөрөлгүй ажиллаж байсан 10 шатахуун түгээгүүрийг хаалаа | News.MN

Зөвшөөрөлгүй ажиллаж байсан 10 шатахуун түгээгүүрийг хаалаа

Зөвшөөрөлгүй ажиллаж байсан 10 шатахуун түгээгүүрийг хаалаа

Зөвшөөрөлгүй ажиллаж байсан 10 шатахуун түгээгүүрийг хаалаа

Нийслэлд өнөөдрийн байдлаар 239 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс  шатахуун түгээгч компаниудтай холбоотой гомдол мэдээлэл тасардаггүй. Шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахсан, үнээ нэмсэн зэргээр шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, мөн   автомашиныг хийгээр цэнэглэх  3 станцын үйл ажиллагааг зогсоосон байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шатахуун түгээх станцуудад явуулсан хяналт шалгалтаар дээрх зөрчил илэрсэн тул прокурорын хяналт дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна.  Мөн 26 аж ахуй нэгжид зөрчлөө арилгах сануулга өгчээ. 

НМХГын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдын хэлснээр шатахуун түгээгч компаниудад явуулсан хяналт шалгалтаар М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТСИнтер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчил шалгалтаар илэрчээ.

Энэ жил зөрчил гаргасан гурван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авчээ. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан ШТСуудад тухай бүрт нь хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хяналт шалгалтаар жил бүр зөвшөөрөлгүй, дураар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрдэг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-03 185.220.101.145

))))))) Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

ЗОЧИН 2020-07-03 202.70.40.186

Нийслэлд зарим газарт 30 м хүрэхгүй газар шинээр ШТС байгуулагдаж байна.Хаанаас зөвшөөрөл өгдөг юм бэ. Ийм олон ШТС байх хэрэгтэй юм уу. Үүнийгээ цэгцлээч ээээ

Avatar

ёхуо 2020-07-03 192.82.78.157

зөвхөн шалгадаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж