Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэнэ

Энэ амралтын өдрүүдэд Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн арга хэмжээ Төрийн ордонд болох гэж байна. Энэ хүрээнд амралтын өдрүүдэд буюу бямба, ням гаригт Төрийн ордны хоёр давхарт сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болох юм. Харин даваа гарагт Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслол болох бол 13-нд Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн талаархгэрэл зургийн үзэсгэлэн,  Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болох юм байна.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж