Украины “Boeing” онгоцны зорчигчдын ар гэрд Иран нөхөн төлбөр олгоно

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Украины “Boeing” онгоцны зорчигчдын ар гэрд Иран нөхөн төлбөр олгоно

Украины “Boeing” онгоцны зорчигчдын ар гэрд Иран нөхөн төлбөр олгоно

Тегеран хотын захад пуужинд оногдон сүйрсэн Украины “Boeing 737” нисэх онгоцны зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохоор Ираны Засгийн газар зөвшөөрчээ. Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линдегийн мэдээлснээр Ираны албаныхан болон ослоор иргэн нь амь үрэгдсэн улсуудын төлөөлөгчид тохиролцоонд хүрсэн аж. Амь үрэгдсэн зорчигчдын дунд Канадын 57 иргэн байснаас гадна Швед, Их Британи, Афганистан, Украины иргэд байжээ. Зорчигчдын олонх нь Торонто руу дамжин нислэгтэй байсан аж.

Украины нийслэл Киев хотоос өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд 176 зорчигчтой хөөрсөн “Boeing 737” нисэх онгоц нь газар-агаар ангиллын хоёр пуужинд оногдон сүйрсэн юм. Осол гарсан даруйд Ираны талаас пуужин харваснаа үгүйсгэсэн боловч гурав хоногийн дараа Хувьсгалыг хамгаалах хүчнээс санамсаргүйгээр сөнөөснөө хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Ираны генералыг Иракт байхад нь АНУ-аас дроноор бөмбөгдөн устгаснаар хоёр орны хооронд зөрчил хурцдаад байв. Улмаар Ирак дахь АНУ-ын цэргийн баазыг бөмбөгдөхөөр Ираны талаас пуужин харважээ.

Ослын дараа нисэх онгоцны хоёр хар хайрцгийг Ираны Засгийн газраас Франц руу илгээн шалгуулсан байна.

Эх сурвалж: NBC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж