Энэ жилийн үндэсний их баяр наадам бүхэлдээ өөрчлөлт, шинэчлэлтийг ард түмэнд харуулахаар болж байна. “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатарын хэлснээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ хэмээсэн. Тэгвэл түүний энэхүү санаачлагын хүрээнд 13-р зуун цогцолбор газар хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагч нар дүрэмт хувцсаараа бус Монгол баатрын дээлээр жигдрэх болжээ.
Эхлээд үзэгчгүй наадмыг төв цэнгэлдэхэд бус 13-р зуун цогцолборт газарт зохион байгуулахаар болсон бол одоо тус газарт хамгаалалтанд гарах төрийн цагдаа нарт Монгол баатрын дээл өмсүүлэхээр болж байна. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлнэ.
Холбоотой мэдээ