ХУД-т дугуйн зам бүхий эко зурвас удахгүй ашиглалтад орно | News.MN

ХУД-т дугуйн зам бүхий эко зурвас удахгүй ашиглалтад орно

ХУД-т дугуйн зам бүхий эко зурвас удахгүй ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудын хамт дүүргийн “Авто зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газраар гүйцэтгүүлж,"Мишээл экспо худалдааны төв"-ийн зүүн талын хайрган хучилттай авто замаас "Хөрш заан" хотхон хүртэлх 0.5 км урт 2 эгнээ зорчих хэсэг бүхий түр замын ажлын явцтай танилцлаа. Тус түр зам ашиглалтад орсноор дүүргийн 19, 20 дугаар хороо орчмын авто замын ачааллыг 2 дахин бууруулах ач холбогдолтой юм.

Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 1.6 км урт, 2.4 метр өргөнтэй дугуйн зам, 1.5 мерт өргөнтэй явган зам, гэрэлтүүлэг, замын хашлага бүхий “Эко зурвас”-ын ажлын явтай танилцлаа. Тус ажлын хувьд ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байгаа бөгөөд дугуйн замын ажил 70 хувьтай, явган замын 50 хувьтай явагдаж байна. Эко зурвас ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх орчин бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-03 192.82.64.158

Битгий давар арзгар чулуугаар хийлээ гээд бас голчихжээ. Арзгар чулуун явган хүний замчгүй газар зөндөө л байна. Ер нь зайсанд тэр барилга барьж өндөр үнээр худалдаж байгаа компаниудаар нь замыг тавиулж байгаач .

Avatar

Спортын талбай 2020-07-03 202.179.8.118

ХУД дүүрэгт Заасан явах зам байгаа /Оргил худалдааны төвөөс урагш/ хуучин биеийн тамирын талбайд байшин бариулахгүйгээр биеийн тамирын талбай болгож тохижуулмаар байна аа. Газрын наймаачид олон жил дарж хэвтлээ. Одоо бүүр өнгө үзэмжгүй, зэрлэгт баригдсан талбайд ил жорлонтой айл л байх юм

Avatar

Хотын удирдлагад 2020-07-03 202.179.8.118

Явна хүний замы разгар чулуугаар хийхээ болиоч ээ. Иргэд төвөгшөөгөөд дугуйн замаар нь мал шиг бэлчих юм. Ядаж байхад чихэвч зүүгээд утсаа маажаад …

Avatar

Зочин 2020-07-03 66.181.167.223

Уг нь сайн ажилдаг засаг даргатай юм. Даанч хийсэн ажлаа олон нийтэд таниулахдаа муу юм шигээ.

Avatar

Зочин 2020-07-03 202.21.100.210

Энэ тэнэг новшийн хийсэн гээд байгаа юм нь жил шахам үргэлжилж байна, одоо хүртэл ундуй сундуй
Тэгээд бас гишүүн болох санаатай

Avatar

зочин 2020-07-03 103.111.68.3

түр зам гэж юу гэсэн үг вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж