Венесуэл рүү нийлүүлэх шатахууныг АНУ булаахаар шийджээ | News.MN

Венесуэл рүү нийлүүлэх шатахууныг АНУ булаахаар шийджээ

Венесуэл рүү нийлүүлэх шатахууныг АНУ булаахаар шийджээ

Венесуэл рүү нийлүүлэх шатахууныг АНУ булаахаар шийджээ

Иран улсаас Венесуэл рүү шатахуун нийлүүлэхээр далайд гарсан дөрвөн хөлөг онгоцыг АНУ-ын прокурорууд хураан авахаар хичээж байна. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хоригтой Иран, Венесуэл улсуудын хоорондох худалдааг саатуулах гэсэн оролдлого аж. Колумбиа дүүргийн холбооны шүүхэд Лхагва гаригт АНУ-ын прокуророос Ираны хувьсгалыг хамгаалах хүчинтэй холбоотой бизнесмэн Махмоуд Маданипоурын шатахууны наймааны эсрэг зарга үүсгэжээ. Тус байгууллагын АНУ-аас гадаадын террорист байгууллага хэмээх жагсаалтад оруулсан бөгөөд худалдааны орлого нь үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдах эрсдэлтэй хэмээн тайлбарласан байна.

Харин НҮБ дахь Ираны төлөөлөгч Алиреза Мирёосефи хэлэхдээ АНУ-ын үйлдэл нь Тегераны ямар ч улстай хууль ёсоор худалдаа наймаа хийхэд нь саад болж буйг анхааруулжээ. Түүнчлэн энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд шууд заналахийлж, НҮБ-аар баталгаажсан олон улсын хууль журмыг зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдсэн байна. Венесуэл рүү шатахуун тээвэрлэж яваа дөрвөн хөлөг нь нийтдээ 1.1 сая баррель шатахуун тээвэрлэж яваа аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн яамнаас Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан найман хөлөг онгоцны эсрэг тавьсан хоригоо цуцалжээ. Үүний дараа Хьюстон дахь холбооны маршлууд Грекийн далбайтай хөлгөөс хураасан 100 мянган баррель шатахууныг дуудлага худалдаагаар зарахыг оролдсон байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-03 64.119.21.240

Somalichuud deerem hiivel ene bol tsever deerem. amerikchuud deerem hiivel ene bol shudarga yos,

Avatar

Зочин 2020-07-03 185.220.101.145

—— Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-07-03 202.131.245.243

Энэ бол дээрэм. Далайн дээрэм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж