Covid-19 цар тахал дэлхийн улс орны эдийн засагт төдийгүй Монгол Улсын эдийн засагт томоохон сорилт болж байна. Халдварын тархалтыг хүн амын дунд дэгдээхгүйн тулд Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа билээ. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүдийн орлого буурч, улмаар үүдээ хаах, хүн амын дунд ажилгүйдэл бий болж эхэлсэн. Иймээс эдийн засгийг эрчимжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хэд, хэдэн арга хэмжээ авч эхэлсэн. Ингэхдээ иргэд, аж ахуй нэгжийн хэрэглээний болон ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах, харилцах дансанд хүү тооцохгүй байх, онлайн гүйлгээний шимтгэлийг 60 төгрөгөөр бууруулав. Энэ нь иргэд, аж ахуй нэгжид тодорхой хэмжээний дэмжлэг болж байгаа ч банкны салбар эргэлтийн хөрөнгөгүй болох эрсдэлтэй нүүр тулсан юм. Тодруулбал, цар тахлын нөлөөгөөр банкны зээлийн хугацаа хэтрэлт огцом өсчээ. Монголын банкны холбооны гаргасан тайланд дурдсанаар, 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээл 35 хувиар өссөн байна.
Мөн цар тахлын нөлөөгөөр, иргэд, аж ахуй нэгж орлогогүй болж байгаатай зэрэгцэн, банкууд зээлийн шалгуураа өндөрсгөж эхлэв. Тодруулбал, боловсруулах, барилга, ХАА-н салбарт олгосон зээлийн хэмжээ 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар буурчээ. Мөн цалин, тэтгэврийн зээл олголт огцом буурсан байна. Гэхдээ банкны салбарын олгосон зээлийг салбараар нь авч үзвэл худалдааны салбарын зээл 8.3 хувиар өссөн байна.

Covid-19 цар тахал валютын ханшийн өсөлтөд огцом нөлөөлж буй. Энэ үзэгдэл нь Монгол улс төдийгүй дэлхийн улс орнуудад ч хүчтэй цохилт болж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ам.долларын ханш 2826 төгрөг, юанийн ханш 400 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл банкны салбарт валютын хадгаламж 31 хувиар өссөн бол валютын харилцах данс мөн өсөлттэй гарчээ. Харин төгрөгийн хадгаламж 4 хувиар буурсан байна.

Мөн цар тахалтай холбоотойгоор интернет банкны хэрэглээ иргэдийн дунд өсчээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар интернет банк хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч, 2.1 саяд хүрсэн бол мобайл банкны үйлчилгээ хэрэглэгчдийн тоо буурч, 1.2 саяд хүрэв.
Зочин 2020-07-03 64.119.16.244
Монгол улсын зээлжих зэрэглэл ямар байхаас шалтгаалж ОУ-ын зах зээлд гаргасан Монгол улсын бондын хүү тогтоогдоно. Бондын хүү ямар байхаас шалтгаалж, дотоодын зах зээл дэх долларын хадгаламжийн хүү тогтоогдоно. Долларын хадгаламжийн хүүнээс шалтгаалж төгрөгийн хадгаламжийн хүү тогтоогдоно. Төгрөгийн хадгаламжийн хүү хүүнээс шалтгаалж төгрөгийн зээлийн хүү тогтоогдоно.
Зочин 2020-07-03 103.26.193.239
Харин монгол улсын зээлжих зэрэглэл ямар байгаа нь монгол улсын засаг төрд өгч байгаа хөндлөнгийн үнэлгээ гээд ойлгочиход болно. Бид нар энд хэдэн биенээ хаан эрдэнэ, хатан эрдэнэ гэж мянга өргөмжлөөд нэмэргүй.
Зочин 2020-07-03 202.179.25.82
Комментаас санах юм бий, комментоос сурах юм бий
Маш сайн магадлан бодоод
Маргаашийн коментоо уншаарай
Зочин 2020-07-03 66.181.161.96
Хямралыг Хүрэлсүх давахгүй гэж үзсэнийх.
Зочин 2020-07-03 202.21.107.116
Давна давна дажгүй
zochin 2020-07-03 66.181.185.175
Internet, mobile 2 iin yalgaa gej baina uu?
Зочин 2020-07-03 202.179.25.82
Интернет чинь аппдикешн, мобайл чинь мессеж
Зочин 2020-07-03 112.72.6.146
Дэлхийд байхгүй хүүтэй зээл олгочихоод эргэлтийн хөрөнгө байхгүй гэж ярихаасаа санаа зовооч. Зээлийнхээ хүүг бууруулаач. Ийм өндөр зээлийн хүүг одоо төлж чадах ААН, ард иргэд байна уушулаач шналын туламнуудаа
Зээл авахаа л боль 2020-07-03 202.126.89.161
Зээл авахгуй л байл даа. Албатайм шиг авчаад дараа нь харааж зухээд байхын. Бух юм чинь зах зээлийн эрэлт нийлуулэлтийн хуулиар зохицуулагддын, туунээс биш ЗГ буулга гэхээр буудаг юм биш. Зугээр хенжлийнхее хирээр хелее жийж амьдар.
Зочин 2020-07-03 122.201.21.150
хуцдаг п вэ чи
Зочин 2020-07-03 122.201.21.150
банк бустай п юм бналдаа. чинии мөнгө хүүлэлт. удахгүй зогсонооо
Зочин 2020-07-03 43.228.129.148
Тийм шдээ, угаасаа монголчууд бие биенээсээ давах гээд атаархаал орлогоосоо давсан зарлага гаргаад л еерсдее зээл уралдаж авсаар байгаад хеесруулсэн байхгуй юу. Орлогондоо л тааруулж амьдар тэгвэл зээл авах шаардлагагуй болж зээлийн хуу ч буурна. Ёстой хирээ мэдэж бяраа таньж араамандаа яйжигна.