Ипотекийн зээлийг гацаанаас гаргах хуулийн төсөл өргөн барив | News.MN

Ипотекийн зээлийг гацаанаас гаргах хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийг гацаанаас гаргах хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.08/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн бөгөөд гол төлөв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг бүрдүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасны үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 27 гишүүн санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ, энэхүү хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлж байна гэсэн юм. Мөн тэрээр "8 хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн. Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно" гэдгийг хэлж байлаа. 

Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байх, банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүү /8%/-тэй,  урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ARD 2016-01-08 68.100.43.176

(172.101.82.*)гэх нөхөрт : үнэнийг хэлсний төлөө өмдөндөө чацга алдчихаад хүн доромжлохос өөр хэлэх зүйл өөрт чинь байна уу гэж асууя. Хүн доромжилж байгаа хүн яг тэр доромжлоод байгаа зүйл шиг байдаг гэдгийг нэгдүгээрт өөрт чинь хэлье. Хоёрдугаарт би бол эх оронд минь эрдэм мэдлэгээс илүү өнгө мөнгийг илүүд үздэг, хүний сайхан чанар бус хөгийн бэртэгчин занг илүүд үздэг нийгэмд амьдрахад бэрх болохоор гадаадад олон жил амьдарч байгаа хүн байна. чи хөөсөрсөн үнэтэй байр аваагүйдээ баярла, чи энийг уншаад ойлгож чадахгүй бол хар толгойндоо гомд......... эсвэл чи хөөсөрсөн үнэтэй байраа зарж чадахгүй өмдөндөө чацга алдаж суугаа өмхий олигархи байна....

Иргэн 2016-01-08 103.26.195.10

Банк бол зээл өгөөд хүүгээр нь ашиг хүртээд байх сонирхолтой байдаг юм .Хүү нь өндөр, хугацаа нь урт байх тусмаа тэдэнд сайн.Хувь хүнд банкнаас зээл авахгүй байвал л сайн л даа уул нь. Гэтэл гарцаагүй зээл авах бол авах зээлийн хэмжээ бага, хүү бага, болж өгвөл зээлээ хурдан төлвөл сайн.Ийм хоёр сонирхлын уулзвар дээр л асуудал шийдэгдэж байгаа юм даа.Гэтэл иргэдийн бодит орлого муудаад байгаа болохоор одоо хэдэн жилийн өмнө төлж чадаад байсан орон сууцны үнийн 30 хувийн урьдчилгаагаа төлж чадахаа байж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Дундаж орлоготой иргэдийн маань орлого хэвийн хэмжээнд байвал уул нь авсан байраа банкандаа барьцаалаад 30 хувийн урьдчилгаагаа төлөөд 9-10 хувийн хүүтэй зээл аваад байхад төлөөд л байх юм байна лээ дээ. Банк ч дуртай байх юм байна лээ.ТОСК-оор дамжуулж банкнаас зээл авч орон сууцтай болсон жишээг хэллээ шүү.ХУД-ийн иргэн Ш.Раднаа

9% huvy shuu dee 2016-01-08 202.9.40.7

Данс байршиж буй салбар:ОСС-Н ХЭЛТЭС Хүүгийн хувь/Жилээр/:9.0% Валют:MNT

Зочин 2016-01-08 203.59.209.110

ойлгомжгүй бүрхэг зөвхөн улстөрийн хонжоо хайсан зүйл байна даа

68.100.43 chi muu shut up 2016-01-08 172.101.82.153

ted l buruu chinii AH chn zuv yum biz dee erh barij bgaa ni buruugui, erh bariagui buruutai yu tee?

ARD 2016-01-08 68.100.43.176

Хэзээ хаана юу ярьж байснаа ор тас мартдаг, орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!!

Зочин 2016-01-08 124.158.111.3

Erhkem ikh medegch guai Unuudur bairnii mkv iin une dundiin tailbaigaa oruulaad 1000 USD . Tegeeheer yunii hoos baih be dee . USD iin hansch 1250- aas 2000 tugrug bolchihloo 62.5% iin huviin osolt hanshiin usultuus garch baigaa yum. Tegeed deerees barilgiin ajiltanii tsalin 2012 ond 300-600 myanga baisan odoo 600-1.000 bolson shuudee Sudalgaagaa sain hii

zochin 2016-01-08 43.242.243.25

84n mk talbaitai bairiig nileen undur huutei buyu sard 900,000n tugrugiin zeeltei arai l gej tulj bn. Bankuud biznesiinhee huug buuruulah buren bolomjtoi gsn murtluu yagaad buuruulahgui bga uym be? mun talbain mk iin hemjeeg tsaash ni sungana l gsn bas bhgui yriad l bh uym huleeseer bgd bairaa aldahad hureed bn???HURDAN SHIIDEED UGCHIHUUSEI DEE

5 huwi 2016-01-08 202.9.40.58

8% zeeltei bgaa n hamragdah yumuu

зочин 2016-01-08 202.179.25.28

6-%ийн зээлийн хүүтэй байсныг яах гэж нэмж 8 % болгосон юм. вэ.Энэ бол Сонгуулийн пиар юм байнадааУдахгүй банкууд дампуурах юм байна.

Зочин 2016-01-08 112.72.15.61

Энэ хуулийг хурдан батлагдаасай гэж хүсэж байна. Манай хүү энэ зээлд хамрагдах гээд тэсэн ядан хүлээж байгаа.

Зочин 2016-01-08 112.72.15.61

Энэ хуулийг хурдан батлагдаасай гэж хүсэж байна. Манай хүү энэ зээлд хамрагдах гээд тэсэн ядан хүлээж байгаа.

Иргэний бодол 2016-01-08 103.26.195.10

Хүмүүс арай хямдаар орон сууцтай болж байвал сонгуулийн шоу байсандаа ч яахав дээ.

hhhh 2016-01-08 203.169.50.154

Хурдан шийдээд зээлийн хүүг 5 хувь болговол нээрээ сайн л байна даа. Хүмүүс, залуус байртай болно шүү дээ

Зочин 2016-01-08 202.131.228.163

Сайн байна хурдан шийдэгдээд зээлийн хүү 5% болж буураасай

зочин 2016-01-08 202.179.6.34

Энэ сонгуулийн ээлжит шоу Банкууд дампуурч бйахад

Chingis khaan bankiig hasaachee 2016-01-08 182.160.35.164

Chinggis khan bank zeelee ugch chaddaggui unen baliar. Balai gazriig hasaachee. Chaddag bankuud n l hun hohiroolgui zeel olgoj baival bolno.

ok 2016-01-08 203.194.118.45

amjilt . ireh songuulid ardchilsan nam 100 huvi garna.

Зочин 2016-01-08 202.21.106.125

Хуцваа З.Энхболд арилжааны банкнаас ирэх сонгуулийн мөнгөө босгох гэж чичрээд алиагаа алдаж байна даа. Энэ нь эргээд З.Энхболдыг улс төрөөс огцом газардуулах нэг хөшүүрэг болохвий. Нэг л өдөр газардана аа З.Энхболдоо ард түмнээ хайрлаагүй удирдагчид хол явдаггүй юм даа.

Зочин 2016-01-08 58.122.150.191

Ooroo bur ovoo ERguu MAHgar hunuu ain ! Ard tumnee boddoggui hun genee !? Esvel ardiin namiig bodsongui gej ERvuutej MAHgartaad bnuu !?

Зочин 2016-01-08 203.59.209.110

жүжиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж