Дэлхийд монгол бүжгийг сурталчилж яваа франц бүсгүй | News.MN

Дэлхийд монгол бүжгийг сурталчилж яваа франц бүсгүй

Дэлхийд монгол бүжгийг сурталчилж яваа франц бүсгүй

Дэлхийд монгол бүжгийг сурталчилж яваа франц бүсгүй

Франц бүсгүй монгол үндэсний бүжгийг чадварлаг бүжиглэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Түүнийг Мари-Од Равет гэдэг. Тэрбээр Францын Турс хотод амьдардаг аж. Монголын үндэсний урлагийг дэлхийн дахинаа түгээн дэлгэрүүлж байгаа бүсгүйтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Мари-Од Равет гэдэг. Би Франц улсад төрж өссөн. Францын маш үзэсгэлэнтэй хуучин хот болох Турс хотод амьдардаг.

Монгол үндэсний бүжгийг тун чадварлаг бүжиглэж буй бичлэгийг тань үзлээ. Анх хэдэн онд биелгээ хийж сурсан юм бэ?

-Маш их баярлалаа. Би Монголд анх удаа 2012 онд ирэх үеэр монгол бүжиг сурч эхэлсэн. Анх монгол үндэсний бүжгийг сурахад амаргүй байсан. Монголд ирэхээсээ өмнө бий биелгээний талаар огт мэддэггүй байлаа.

-Та бүжигчин мэргэжилтэй юу?

-Тийм ээ. Би бүжигчин хүн. Анх 2011 оноос хойш олон хүмүүстэй танилцаж, тэдний ахуй амьдрал бас үндэсний бүжгийг олж мэдэхийн тулд олон орноор аялсан. Би Францад өөрийн сурсан үндэсний бүжгээ хүмүүст зааж сургадаг. Одоогоор би дэлхийн 33 орноор аялж, үндэсний уламжлалт 10 бүжиг бүжиглэж сурсан.

Дэлхийн 10 үндэстний уламжлалт бүжиг бүжиглэдэг гэлээ. Тэр дундаас монгол үндэсний бүжгийн онцлог нь юу вэ?

-Миний бодлоор нүүдэлчдийн амьдралтай дотно холбоо байдаг тул монгол бүжиг илүү онцгой санагдсан. Тийм учраас Франц хүүхдүүд монгол бүжгийг надтай хамт сурах дуртай байдаг. Анх бий биелгээ сурахад мөрний хөдөлгөөнийг зөв хийх нь маш хэцүү байсан. Тэгээд би монгол морин дээр мордож, бүжигчдийн мөрний хөдөлгөөний утга учрыг ойлгохыг хичээсэн. Эцэст нь би энэ хөдөлгөөнөө сурч чадсандаа маш их баяртай байна.

-Монголд сүүлд хэдэн онд ирж байв?

-Би Монголд хамгийн сүүлд 2017 онд очсон. Би Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжээр аялсан. Тэрнээс өмнө 2012 онд Завхан аймгийг зорьж, очиж байлаа.

-Монгол орны юу нь танд сайхан сэтгэгдэл үлдээж чадсан бэ?

-Мэдээж ан амьтад, эцэс төгсгөлгүй уудам тал нутаг гэж хэлнэ. Монголд анх ирэхдээ хүмүүсээс бага зэрэг айж байсан. Гэхдээ би тэдний хүндэтгэл, нөхөрлөлийг олж авах ёстой гэдгийг ойлгосон. Би Монголд чин сэтгэлийн найз нөхөдтэй болсондоо бахархаж байна.

-Монгол бүжгийн үндэсний дээл хувцастай юм билээ. Худалдаж авсан уу?

-Миний анхны монгол бүжгийн багш бол нэртэй бүжиг дэглээч Д.Энхгэрэл юм. Багш маань надад бүжгийн дээл хувцас бэлэглэсэн. Би энэ дээлээ Европт байнга өмсдөг. Мөн багш намайг Францад монгол бүжгийн соёлыг дэлгэрүүлж, хөгжүүлэхийг хүссэн. Mөн миний найз Чукагийн ээж надад хэд хэдэн бүжгийн хувцас урлаж өгсөн. Монголд аялал жуулчлалын томоохон агентлагтай Чука найз минь надад их тусалсан. Тиймээс би Европт монгол бүжгийг таниулах  амлалтаа биелүүлж явна.

-Бүжиг сурахын тулд фургон машинаар Ховд аймаг хүртэл аялсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Үгүй ээ. Би Завхан аймаг руу автобусаар 30 цагийн турш явсан.  Энэ бол үнэхээр гайхалтай аялал байсан. Би автобусанд суусан цорын ганц европ эмэгтэй байсан. Тэр үед хүмүүс надад маш их анхаарал тавьж байсан.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Би Турс хотод аав, ээж, охин дүүтэйгээ амьдардаг. Бас бяцхан мууртай.

Францын Турс хотод анхны Монгол зоогийн газар нээгдэж нээлтэнд оролцсон Франц бүсгүй Монгол үндэсний бүжгийг тун чадварлаг хийж байна. Бүжиг сурахын тулд фургон машинаар Ховд аймаг хүртэл аялжээ. Монголын соёл, урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа энэ бүсгүйг хүндлэх сэтгэл аяндаа төрж байх юм.

Posted by Bayarmagnai S Myangan on Wednesday, July 1, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-03 185.220.101.145

— Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-07-03 202.21.109.38

Монгол хүн шиг бүжиглэж чадахгүй байна.Дэндүү урт сарвуу,нүүр царай бүжигэндээ таарахгүй байна.

Avatar

Зочин 2020-07-03 202.70.34.38

Юм бүгдэд битгий ийм сөрөг бай л даа. Муугаас ч бас гэрэл гэгээг олж харах гээд хичээдэг байвал амьдрал чинь утга учиртай болно.

Avatar

123 2020-07-03 64.119.27.81

Mongolchuud maani uuriin urlag soyoliinhoo zuilsiing Mongoliinh gedgiig delhii dahind sain haruulj taniltsuulahgui bol haytaduud umchilj esvel gadniihan haytadiinh gedeg oilgolt garch ehelj bgaa. Neg gadaad hun morin huuriig haytadiinh geed oilgotson bsan haytadad concert uzeed.

Avatar

Зочин 2020-07-03 202.126.88.192

Гайхалтай

Avatar

Зочин 2020-07-03 195.46.106.44

Бараг Монгол хүнээс илүү бүжиглэж байна шүү дээ. тэр хөлийн тавилт, бэлхүүс, цээжний хөдөлгөөн Ардын бүжгийн чуулганы хүн шиг л санагдлаа. Сайн байна,Манайхан хүүхдүүдээ ийм сайхан соёлдоо сургаж соёлоо түгээж хөгжүүлэхэд анхаарвал хэрэгтэй юм даа. Хүний сурсан юм хэзээч хэрэгтэй,

Avatar

Иргэн 2020-07-03 202.21.117.194

эх орны минь нэрийг бага ч болов гаргасанд баярлалаа

Avatar

Зочин 2020-07-03 202.179.26.249

Ug n mongol chun ooroo bujigleed ene chun schig surtalchilsan bol iluu ogooj goe baich bailaa. Undesniichee bujgiig jaachan charamlach setgel torloo.

Avatar

Wow 2020-07-03 182.160.37.168

WOW

Avatar

наран 2020-07-03 66.181.169.116

Бид өөрсдөө нэг их анзаардаггүй, жирийн юмс гадаадынханд онцгой сонин санагддаг юм билээ. Энэ нь өөр ямар ч үндэстнээс онцлог өв соёлыг бүтээсэн өвөг дээдсийн маань буян. Гадны юмыг дуурайвал хэн ч биднийг тоохгүй. Тэгэхээр дуурайх юмаа дуурайхын зэрэгцээ үндэсний уламжлалт өв соёлоо хүн бүр дээдэлж мартахгүй байх хэрэгтэйг энэ эмэгтэйн жишгээс харж болно. Монголын соёлыг дэлхийд түгээж буй энэ бүсгүйд баярлалаа. Улам их амжилт хүсье?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж