Шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шийдвэрлэлээ

Шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шийдвэрлэлээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, алба хаагчидтай уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн тэрээр Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид ус тээвэрлэгч автомашин, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт уулнаас эрэн хайх, аврах сургалтын төвийн байрны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж