Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2020.07.02/ усархаг бороо орж, үер буужээ. Үүний улмаас улсын чанартай авто зам буюу Арвайхээрээс зүүн тийш 9-10 км замын далан усанд идэгдэж, авто замын зорчих хэсгээр явах боломжгүй болсон байна. Иймд иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Цагдаагийн байгууллага 2017 оноос эхлэн “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” гэх нэгдсэн арга хэмжээг урин дулаан цагт зохион байгуулсаар ирсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд осол эндэгдэл буурсан үзүүлэлтүүд бий.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдэж, 180 хүний амь нас хохирсон байна. Эдгээр хүний 130 нь хөдөө орон нутгийн замд осолдсон” гэдгийг хэлж байв.
А.СҮРЭН