НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Гэм буруутайд тооцсон дээрх дөрвөн шүүгдэгч нарт ял оноох шүүх хурлыг долдугаар сарын 6-нд 09.00 цагт хийхээр товлосон байна.
Шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хуралдааныг шүүгч Х.Идэр даргаллаа.
Халдашгүй байдлын дэд хороо: Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд халдсан
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал завсарлаад байна. Тун удахгүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулах юм.
Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн" гэжээ.
УИХ-Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн нар багтдаг юм.
Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал даваа гаригт үргэлжилнэ
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал завсарлаж, ирэх долоо хоногийн даваа гаригийн 09.00 цагт үргэлжлэхээр боллоо.
Н.Номтойбаярыг албан тушаалаа хэтрүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий компаниудад зээл олгосон асуудлаар шүүж буй юм. Тэдний гэм бурууг шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх долоо хоног руу шилжиж, гурван өдөр үргэлжлэх болж байна.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна
НЭМЭЛТ:
Завсарлагын хугацаа дууссан тул Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хуралдаан 15.00 цагийн орчимд эргэн орсон бөгөөд хурал үргэлжилж байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна.
Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарлав
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хурал 20 гаруй минутын өмнө завсарлажээ. Шүүх хурал 14.30 цагаас үргэлжлэх юм байна.
Шүүх хурлын процессын тухай тодотговол улсын яллагч нар нотлох баримтыг шинжлэн судалж буй аж. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу, хагалгаанд орох шаардлагатай байгаа талаар өчигдөр өмгөөлөгч Д.Батсүх мэдэгдэж байв. Өнөөдрийн хувьд түүний бие гайгүй, шүүхийн эмч тухай бүрт үзэж буй юм байна.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал 14.30 цагаас үргэлжилнэ. Улсын яллагч нар шүүгдэгчдээс асуулт асууж байгаад шүүх хурал завсарлажээ.
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж, Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал завсарлав
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд үргэлжилж байна.
Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан түр завсарлажээ.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал эхэлжээ
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цаг өнгөрч байхад эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал эхэлсэн юм байна. Гэхдээ дээрх хоёр шүүх хуралд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар өмгөөлөгчгүйгээр оролцож буй ажээ.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал үргэлжилнэ
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 09.00 цагаас үргэлжилнэ. Тус шүүх хурал өчигдөр эхэлсэн ч дуусаагүй юм.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.
Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн.
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн байрны гадаа жагсаж, "Ард түмний сонголтыг хүндэтгэн, Ж.Эрдэнэбатыг чөлөөл" гэдэг шаардлага тавиад буй.
Мөн шүүх хурал өчигдөр эхэлсэн даруйд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авч байгаа тул хэрэгтэй танилцах боломж олгох, шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу тул шүүх хуралдааныг хойшлуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авалгүй, үргэлжлүүлсэн юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албан тушаалаа хэтрүүлсэн үндэслэлээр буруутган шүүж буй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий компаниудад зээл олгосон үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бөгөөд өнөөдөр 09.00 цагаас үргэлжилнэ.
Шүүх хурал өчигдөр эхлэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах шаардлага байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг юм.
Өмнө нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс шүүх хуралдаан 3 удаа хойшилж байсан тул шүүн таслан ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэн, хүсэлтийг нь хангаагүй байна.
Л.ОЮУ
Jlöööööö 2020-07-03 91.5.98.245
Ehleed elvegee saihanbileg bayr bayrtsogtiig batuul shiirgeh heregtei baigaan shdee
Иргэн 2020-07-03 43.242.243.194
Тангараг өргөөгүй хүн гишүүн биш.сонгууль болоод дараагийн гишүүд томилогдсон тул Эрдэнэбат ямар юмны бүрэн эрх байхав дээ.мөн халдашгүй эрх гэж хулгайч луйварчид хамгаалдаг энэ асуудлыг шинэ их хурал байхгүй болгооч.
Номт 2020-07-03 202.131.228.131
сонин юмдаа зээл авч егч Номтойбаяр нь хунд тусалж еерее аваагуй юм байна. Хэрвээ авсан бол сайн байж Учрал шиг УИХ-д дэвших байж. Ялгаа нь бол тусалсан хуний буруу учир шуугдэж бна даа. Ингэж л ойлгохоор байна.
б 2020-07-03 66.181.176.144
Мэдсээр байж Үндсэн хууль зөрчөөд байгаа шүүгчдийг өөрсдийг нь хорьж байгаад шалгах хэрэгтэй. Хэний захиалгаар ингээд байгааг нь тодруулах хэрэгтэй.
б 2020-07-03 66.181.176.144
Баривчлах үед нь гишүүн байсан болно. Чам шиг махан толгой ойлгохгүй ээ.
zochin 2020-07-03 202.179.24.108
schorond chiij chund yl edluul !!!, araas n ESaid Churelsuch , Choijilsuren, Churelbaatar tun udachgui schorond orj chund yl edlene !!!
Зочин 2020-07-03 202.126.90.111
"УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад" гэнээ. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Ямар юмны бүрэн эрх байдаг юм. Ажлаа хийх л бүрэн эрхтэй болохоос биш гэмт гэргийн халхавч болох ёсгүй. "УИХ-ын гишүүнитул й бүрэн эрх гэдэг нь бусдаас давуу эрх эдлэхийг хуульчилсан Үндсэн хуулийг зөхчсөн заалт шүүх нь зөв. Хулгайчын байх газар нь шорон.
Зочин 2020-07-03 66.181.161.102
Нэхэл хатуутай байж шударга ёсыг тогтооно
Зочин 2020-07-03 59.153.112.115
Шүүхэд нөлөөлж болохгүй.
Зочин 2020-07-03 202.179.25.82
МАН дотроо алалцаж байна. Сайхаан сайхан
Доодой 2020-07-03 202.21.108.147
Зөв шүү
Шударга сайн гишүүнцэр минь 2020-07-03 192.82.74.237
Одоо энэ уих-дах шилдэг олон жилийн туршлагатай ах нар нь гаргаад авах байх аа. Олон түмэн дараа нь бүгдийг нь цугт нь хийх л хэрэгтэй болох нь дээ
Зочин 2020-07-03 192.82.72.121
Шүүх ингээд нэг шударга ажиллаад эхэллээ шүү. Ура Ура Ура
Зочин 2020-07-03 192.82.68.57
Төрийн хулгай хийсэн бол маш хатуу шийтгэх нь зөв гэхдээ хэлмэгдүүлж болохгүй өс өвөрлөж бүр болохгүй сүүлийн 20 жил нийгэм дэх баян хоосны ялгаа улсын өр хэмжээнээсээ хэтэрлээ. Зарим хэсэгт өдрийн хоолонд 1 мянган төгрөг олдохгүй чинээлэг хэсэг нь мөнгөөр тоглож байна
Зочин 2020-07-03 98.253.30.34
MGLd unheer shudraga shuuh bdg bsn bol edgeer garuud ali hediin shorond yalaa edlej bh blaa. Iyn helmegdel. Odoo tegeed neg yal ogson bolood ter n tenseed l duusna biz.
Зочин 2020-07-03 176.63.23.109
Идэр гэдэг чинь өнөө Элбэгдоржийн хүн, хонгилын шүүгчээр цоллогдоод байсан мөн биз дээ.
Баатар 2020-07-03 66.181.182.147
Энэ чинь Хүрэлсүхийн дэглэсэн жүжиг юм биш үү? Яасан ч нэхэл хатуутай өс хонзон байдаг юм бэдээ.Уул нь журмын нөхдүүд шүү дээ
irgen 2020-07-03 103.57.94.61
Jurmiin nuhur geed haatsaalaad ylaas mltlaad bah uu?
Зочин 2020-07-03 66.181.180.44
Шударга ял оноогоорой. Тэгснээр УИХ дахь хулгайч луйварчдын хорон санаа нь бага ч гэсэн номхрог. Одоо лүндээ нямка энхтүвшин миеэ.. гээд л цувуулах хэрэгтэй. Бас тэр сумъяабазар гэж шинэ эрчтэй хулгайч байна. Ээ дээ… хууччуул ч атаархмаар хулгайлах шинжтэй нохой шүү… номтойгын араас явуулах шаардлагатай. Хүүкээ олигтойхон ажиллаад дайснуудаа дарахгүй бол, өөрийн чинь ял я***н дээр хаацайлсан тэднийхээ ялыг нэмээд бас л явах газар руугаа явах ээлж чинь алга болохгүй, хүлээж байгаа ш дээ.
Зочин 2020-07-03 176.63.23.109
Шинэ эрчтэй хулгайч гэнээ ха ха. Мань эр ч бүдүүн бараг мангардуухан байдлаар улаан цагаан дайрах шинжтэй байна лээ
Баяр 2020-07-03 66.181.182.147
Хүрэлсүхийн өс хонзон хэзээ дуусах юм бол ??? Номтойбаярыг бас хэлмэгдүүлж байгаа .37 он жинхэнэ утгаараа эхэлжээ
АРДУУД 2020-07-03 202.126.88.148
ТӨР ХУУЛЬ ЗАСАГ БАЙГАА ГЭДГИЙГ ИЙМ ЭТГЭЭДҮҮДЭД ХАРУУЛАХ ЁСТОЙ
Зочин 2020-07-03 117.111.12.51
Хулгайчууд хулгайчаа хамгаалахаа болиорой та нар монгол төрийн шүүх засаглалын дээр гарахгүй шүү
Зочин 2020-07-03 202.131.237.137
УИХ-н гишүүний Халдашгүй байдал гэдгийг авч хаях хэрэгтэй. Бүгд гэмт хэрэгтэнгүүд шүү дээ.
Зочин 2020-07-03 202.126.88.180
Шуналаа дарж чадахгүй хүмүүс эрх мэдэлтэй боочихвол өөрсдөд нь халтай гэдгийг энэ явдал харууллаа.
зочин 2020-07-03 192.82.71.71
Дүүгээсээ л болчихвуу даа . Сайн залуу байсан юм сан Гэхдээ УИХ-ын гишүүн, Сангийн сайд болсноосоо хойш л биеэ тоосон доо.
Шунал ба хууль зөрчсөн бүгд адилхан шийтгэгдэх ёстой 2020-07-03 192.82.68.57
Шуналтай ерөнхий сайд асан, хууль зөрчсөн шүүгчийг адилхан хатуу шийтгэх ёстой үндсэн хуулийн заалтын зөрчил гараар байгааг таслан зогсоогоогүй ерөнхий прокурор дээд шүүхийн эрх мэдэлтэн нар бас албан тушаалын хариуцлага хүлээх ёстой эцэст өс хонзон өвөрлөж өндөр албан тушаалтан бас хэрэггүй сонгуулийн үеэр солоих хэрэгтэй
Ганаа 2020-07-03 89.131.18.220
Hvrelsvh ch honzognuur wmaa. Er hvnii zamyn hvzvv urt. Hvrelsvh y altny sandals suuhyg harah ch wm bilvv.. Bainga iim undur bgaad bhgvi l dee. Unahyn tsagt 14 terbum tugrugiig muruitai togloj aldsan geed l ehelne dee
Uuree 2020-07-03 192.82.74.11
Монголын дарга нар энэ 2 оос бусад нь цэвэр тунгалаг. Зарим нь цалингаа хураасаар байгаад дансандаа тэрбумтай болсон байдаг. Хумуус унэмшээд л магтаад уйлаад л…Харин унасан нэгнийгээ учрыг нь ч олохгуй хайр найргуй тал талаас нь ошиглоод л… энэ л монгол араншин даа.
Зочин 2020-07-03 66.181.183.187
Монгол улсын шүүх дуудаж байхад очдогүй даам гарчихсан л***р .Миеэгийн үеэл болохоор хууль үйлчилдэгүй гэж бодож пээдииж байсан байх. МУ-н хуулийн дагуу шийтгэ.
Зочин 2020-07-03 66.181.161.66
ЦЕГ, ШШГЕГ гэж хаяглах хэрэгтэй машинуудаа. Англи хэлээр police, correction гээд юм үзээгүй юм шиг. Монгол улс гээд тусгаар тогтносон улс юм байгаа биз дээ.
Зочин 2020-07-03 66.181.190.34
Ихээхэн галзуурч болохгүй гэдгийг ойлго
Өөдгүй хүн шүү энэ Ж. Эрдэнэбат 2020-07-03 103.57.94.232
Тойрон хүрээлж байсан ллруудтай нь хамт дүүжил
Zochin 2020-07-03 69.158.246.226
Hurdlaachee tegeed l baatsganaad l baih yum 30, 30 Jil ogood l gutseeshdee, yadargaatai gej
Зочин 2020-07-03 202.179.26.192
Юмыг ёс журмаар нь хийж байхгүй бол энэ хулгайчнараас ялгаагүй болно шүү.
Зочин 2020-07-03 66.181.161.122
Энэ жагсаад бгаа, өмөөрөөд бгаа хүмүүсийг ойлгохгүй бна. Төр нь ажлаа хийгээд бгаа юм биш үү. Хулгайч, урвагч нар нь бие биенийгээ өмгөөлөөд бгаа л харагдаад бна юуных халдашгүй дархан эрх вэ.
иргэн 2020-07-03 192.82.74.11
Тор ажлаа хийж бна гээд л оймсондоо доллар чихээд л … ккк.
Зочин 2020-07-03 202.126.90.22
Тэгээд хэн нь үнэн яриад байгаа юм бэ бөөн хууль завхруулагчид
Зочин 2020-07-03 185.220.101.145
))) Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF
Зочин 2020-07-03 59.153.87.51
төрд байгаа хүн бүр ийм л ажиллагаа хийдэгшүүдээ, нэг хоёр хүнээр жүжиг дэглээд өнгөрөх үү? үнэхээр тэр бүх хүнээ ингэж шүүхүү? гэдэг асуулт үүсэж бна даа.
Зочин 2020-07-03 66.181.161.122
Нэг 2 хүнээсээ ч болов эхлэх ёстой
зочин 2020-07-03 103.229.121.68
эх нутаг газар шороогоо хулгайлагч нарт ялыг нь өгөөд явуулах хэрэгтэй
Зочин 2020-07-03 43.228.131.45
ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО ХАРИЙНХАНД ХУДАЛДАЖ ИДСЭН АВИЛГАЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
ахмад настан 2020-07-03 43.228.131.182
ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН БИШ БИЛ ҮҮ ХЭНИЙ ДААЛГАВАРААР ШҮҮХИЙГ БОЙКОТЛООД БАЙНААА уГААСАА Л УЛСЫН ХӨРӨНГИЙГ ШАМШИГДҮҮЛСЭН НӨХӨД БАЙХАД ЭРДЭНЭБАТ УИХ ГИШҮҮН БИШ ШҮҮ ДЭЭ ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ
Зочин 2020-07-03 202.9.40.173
Shuuh huulia buh hu.uusees iluu medne.yagaad horiod baigaa ni uchirtai.gem buruutai boloodl horij baigaa.
Heregten huniig yun haldashgui erh vee.
20-30 jil horij oilguulah heregtei.eh ornoosoo urvaj baigaatai yalgaa yu bna.
Uursduul tsatgalan bol gesen bodoltoi novshnuud yumdaa.
Хулансаран 2020-07-03 203.91.115.56
Өнөрболор санхүүжүүлж байна гэж ойлгож байна. Суганд нь хавчуулагдаж Эрхэм гишүүн нэр зүүсэн тул. Гишүүнийхээ ажлыг умартан түүнтэй уулзах хүсэлт гарган бас өмгөөлж Их хурлын индэр дээрээс үг хэлж байгааг нь огт ойлгоогүй ш дээ.
Сүхбаатар 2020-07-03 203.91.115.56
Сэлэнгийн сонгогчид яасан их амьдрал амьжиргаа сайтай хүмүүс вэ, энэ хямрал онцгой байдлын үед сонгогдсон гишүүнийхээ төлөө тэр холоос ирээд жагсаж үзэл бодлоо шүүгчид тулгаад ккк. Яг үнэндээ сонгогдсон эрхэм нь яг ямар үндэслэлээр яагаад хоригдсоныг асуудал хариулах иргэн байгаа болов уу.
Зочин 2020-07-03 202.21.107.116
Сайн мэдэхгүй байгаа даа. Гэхдээ Ж.Эрдэнэбат яг ямар буруу юм хийсийм ойлгомгүй бна
Зочин 2020-07-03 66.181.184.44
ХӨЛСӨӨР ЖАГСААЛ ХИЙЛГЭЭД ЯМАР ИХ МӨНГӨТЭЙ БСДААНУУД ВЭ ?
Зочин 2020-07-03 43.228.131.45
ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДАЖ ИДСЭН, ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ХОРИОТОЙ АН, ХҮН АМЬ, ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН АВИЛГАЧДЫГ ШОРОНД НЬ ХАТАА. ЯЛЛАХ ЁСТОЙГ ЯЛЛАЖ, ҮХҮҮЛЭХ ЁСТОЙГ ҮХҮҮЛ. ЧИНГИС ХААН
Зочин 2020-07-03 66.181.183.121
Ene mongonii hagsagsad yunii toloo zogsoj baigaagaa ch mgui baij zogdoh ymdaa.Ta nar a*******n, luivarchdiig yundaa hamgaalaad bgaa ym be.
Зочин 2020-07-03 202.21.108.147
ЭЭЭ КҮҮРВААНУУДАА
Монгол 2020-07-03 192.82.76.241
Валентин Распутин. Прошание с Матёрой. хэ хэ хэ.
Иргэн 2020-07-03 66.181.190.31
Бат-үүл, Чулуудай нарын хэрэг яагаад 6 удаа хойшилж болсон юм бэ?????
Сэлэнгэ 2020-07-03 202.179.21.218
Сэлэнгийн пялдагууд болиороо. Аймгийн засаг дарга орлогч нар 4 жил Эрдэнэбаттайгаа юу хийж чадаагүй ард иргэдээ ядууруулчихаад одоо шоронгийн үүдэнд залуучууд турхираад зогсож байхаасаа ичих хэрэгтэй.хулгайч хулгайчаа өмөөрөхгүй шүү.шүүх шүүж байна. Наад Эрдэнэбатыг чинь хүүхдийн зуслан цусалсан ноён уулыг ухуулсан алтанд шунасан сэлэнгийн дулааны станцыг тоносон тендер шаасан гээд зөндөө зүйл анги хүлээж байна. Нээх шударага хүн ч биш дээ. Аргагүй б**с долоогч нар юмдаа.