Анхдагч арилжааны цанг Ерөнхий сайд цохилоо | News.MN

Анхдагч арилжааны цанг Ерөнхий сайд цохилоо

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Анхдагч арилжааны цанг Ерөнхий сайд цохилоо

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо.

“УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийн дагуу “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн 66 хувийг Засгийн газарт үлдээж, 34 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж нийт иргэддээ хувьчлах ажлыг амжилттай зохион байгууллаа” гэж “Монгол шуудан” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж, цан цохилоо.

34 хувийг хувьчилснаар компани 6,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, энэ хөрөнгөөр автозамын ложистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулагчдаас 6,2 биш нийт 12,6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн. Энэ нь нийлүүлэлтээс хоёр дахин илүү байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-наас шинэ оны эхний сарын 6-ны хооронд болсон хувьчлах ажил амжилттай болсны илэрхийлэл боллоо гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлалыг ил тод, шударга хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлж болдгийг энэ үйл явдал харууллаа. 2016 оны анхны IPO амжилттай болж, хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн хувьцааг өнөөдөр өлгийдөн авч байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хувьчлалд өөр өөрсдийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгсэн төрийн албаныхан, хувийн хэвшлийнхэн, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Андеррайтерийн компанийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10 мянган ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзсэн. Тэдний захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлжээ. Ингэснээр захиалга өгсөн бүх иргэд хувьцаа эзэмшиж чадсан бөгөөд энэ нь хүртээмжтэй, тэгш оролцоог хангасныг илтгэж байна. Энэ жишгийг биржээр дамжин хувьчлагдах гэж буй компаниудад тогтоох нь зүйтэй.

Өнөөдрийн энэ ажиллагаа дөнгөж эхлэл. Шинээр орсон хөрөнгө оруулагчид өөр хоорондоо хамтран ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг олон улсад өргөтгөх, сайжруулж хүртээмжтэй болгох хариуцлагатай үүргийг хүлээж байна. “Монгол шуудан” ХХК ил тод, сайн засаглалын үлгэр дууриалыг бусад компаниудад үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын бондын хэмжээ 14,3 хувиар өссөн. Өнөөдөр 5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдэж байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа Хөрөнгийн биржид арилжаалагдлаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа оны өмнө явагдаж Монголын ипотекийн корпораци 20 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалж чадлаа. Шинэ оны эхэнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах найман компанийн анхных болох “Монгол шуудан” цахиур хагалж арилжаагаа нээж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Malchin 2016-01-08 125.175.122.185

Minii bichsen setgegdliig arilgasan baina, iim l huurhuuleltei baina daa, showchin Saikhanbileg gar mini

Avatar

Улс тор судлаач. 2016-01-08 150.129.140.241

Энэ хун энд тэнд очиж тууз хайчилж, цан цохихоос оор ажлыг Еронхий сайд хийдэггуй байх гээд бодоод явж байгаа байхдаа. Уг нь улс орныг яаж хямарлаас гаргах вэ? гээд эдийн засгийн эрдэмтэн мэргэжилтэнгуудээр тооцоо судалгаа хийхгээд, ард иргэдтэйгээ хамтраад, том зорилготойгоор ходолгоон, давалгаан уусгэж нийтээрээ хамтарч хямарлаас гарах тухай ажилладаг болохоос биш хичээлээ сайн мэддэггуй хуухэд шиг, нэрлэхээд бусдаас юм асуудаггуй, болоод л байгаа юм шиг явж байснаа шалгалт болохоор,элдэв мэдэх мэдэхгуй хунээс хуулж, учрыг нь олоогуй хачин тэнэг юм яриад, эцэст нь дун гуугаад л арай ядан амь хоргоодог оюутан сурагч шиг л ажилдаа хандмааргуй байна шуу дээ. Ингэж мэддэггуй юмыг мэддэг юм шиг одор хоногийг онгоруулж явахаар улс орныхоо эрх ашгийг бодоод ажлаа огмоор юм.

Avatar

Зочин 2016-01-08 182.160.40.86

Монголын эрчим хүчний салбарын 51 дээш хувийг ингэж цан цохих цаг болсондоо

Avatar

Zochin 2016-01-08 103.26.192.157

Ankhdagch ariljaanii tsan tsokhiloo l geed baikhiin. Tsakhilgaan kholboo chin" ugaasaa l birj deer byrtgeltei, ariljaa n" eli deerees l birj deer yavagddag bsan company shyy dee. Yu yarij, yu bichitsgeegeed bgaa yum boldoo.

Avatar

Зочин 2016-01-08 150.129.143.71

chi uuruu mongol shuudan , mongoliin tsahilgaan holboo 2-iinhoo yalgaag meddegui nuhur bna

Avatar

Zochin 2016-01-08 103.26.192.157

Olon ulsad shuudan kholboonii salbar bol tsrategiin chukhal ach khobogdoltoi salbar gej yzdeg. Ednii khuvichlaliin shaardlaga shalguurt yil ajillagaag n" todorkhoi khugatsaand uurchilj bolokhgyi ene ter gej shaardlaga shalguur oruulj ugsun yum bolov uu ygyi yum bolov uu. Tiim shaardlaga baikhgyi bol khyanaltiin bagtsiig n" avsan nukhur neg udur barilgii n" buulgaj khayad l uur barilga bariad khayana daa. Magadgyi ugaasaa tiim yum khiikh gej ch ene khuvichlaliig khiij bgaa baij magadgyi yum. Manai ulsad bodlogo modlogo gej yum yostoi algaa khuurkhii. Kharaad baikhad talbai toirson ch yumuu talbaid oirkhon gazruudiig ikh khuvichlakh yum shig bgaa yum. Daraa n" ter gazar n" baikh esekh n" uls orond kheregtei yu ygyi yu gej bodoj bgaa yum yostoi algaa. Ene uls sunuj duusakh n" ee.

Avatar

Zochin 2016-01-08 203.194.116.25

Showgay …

Avatar

Зочин 2016-01-08 150.129.140.241

Энэ нь шоу шуу дээ.

Avatar

Зочин 2016-01-08 112.72.11.114

Зо ингээд ганц болж бүтэж байсан компанийхаа хойдхыг уншчихвоо хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж