Сөүлд албан ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно | News.MN

Сөүлд албан ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно

COVID-19

Сөүлд албан ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно

Сөүлд албан ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргааны зүгээс тус хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаадын иргэдэд гамшгийн сангаас нэг удаагийн мөнгөн тусламж олгох төсвийн тодотголыг өчигдөр /2020.07.01/ баталжээ.

Уг ажилд одоогоор нийт 33 тэрбум воныг төсөвлөөд байгаа бөгөөд удахгүй хэрхэн хүртээх талаар шийдвэр гарна.

Тус улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гамшгийн үед гадаад улсын иргэнийг ялгаварлан гадуурхах ёсгүй хэмээн үзсэний үүднээс дээрх шийдвэрийг гаргасан аж.

Мөнгөн тусламж авах иргэдийг нэрс болон хэзээ олгох, нэг хүнд хэдий хэмжээний мөнгө олгох талаар тухайн иргэдийн визний нөхцөл, харьяалал зэргийг нарийвчлан судалж байж мэдээлнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Гэхдээ эхний байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, эсвэл хүүхэд нь тус улсын иргэн, тус улсын иргэнтэй гэр бүл болж байгаад салсан ч хүүхэдтэйгээ амьдардаг хүмүүс уг тусламжийг хүртэнэ гэж мэдээлж байна.

Эх сурвалж: KOREAHERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-02 64.119.20.185

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна, өвчин тархаж хайртай хүмүүсээсээ алдаж, өөрөө өвдөж зовж өөрийн биеэр туулж байж ойлгох дурак уу?!

Avatar

зочин 2020-07-02 66.181.160.78

Манайд бол , хаа түгж гүйцээ … Тэрнийгээ бас нээг их ухаалаг төрийн бодлого мэт сурталдчихнаа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж