Covid-19: Замын-Үүдэд сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Covid-19: Замын-Үүдэд сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлажээ

Covid-19: Замын-Үүдэд сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлажээ

БНХАУ-аас 157 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан бөгөөд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эдгээр иргэдийг өнөөдөр /2020.7.2/ Замын-Үүдээр дамжуулан эх орондоо авчрах юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлж буйгаар дээрх 157 иргэнээс хоёр нь 37-оос дээш хэмийн халуунтай байгаа тул сэжигтэй гэж үзээд Замын-Үүд сумын эмнэлэгт хүлээлгэн өгөөд байгаа аж.

Түүнчлэн БНХАУ-аас ирж буй иргэдийг эх оронд нь авчрах ажлын хүрээнд Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа аж. Иргэдээ татан авах үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж