Оросын буриадууд хэт хутгаа сурталчилна | News.MN

Оросын буриадууд хэт хутгаа сурталчилна

Оросын буриадууд хэт хутгаа сурталчилна

Оросын буриадууд хэт хутгаа сурталчилна

ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр буриад үндэсний хэт хутга үйлдвэрлэх дархны газрыг байгуулахаар төлөвлөжээ. Иргэн Жигжид Баясгалангийн санаачилсан “Хутга” төслийн хүрээнд дархны газрыг байгуулах бөгөөд энд үндэсний хэт хутга хийх аргад залуу дархчуудыг сургахаас гадна хийсэн бүтээлээ дархны газрын дэргэдэх дэлгүүрээр борлуулна.

Жигжид Баясгалан нь уран дархан бөгөөд энэ төслийн үр дүнд буриад үндэсний өв соёлыг дараагийн залуу үедээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ оросуудад буриадын соёлыг сурталчилах зорилгоор уг төслөө эхлүүлж байгаа юм.

“Том брэнд бий болгох том мөрөөдөл надад бий. Энэ брэндээрээ дамжуулан буриад зон олныхоо соёлыг, онцлогыг сурталчлах боломжтой. Мөн шинэ залуу дархчуудыг бэлтгэх том зорилготой” хэмээн Жигжид Баясгалан ярьсан байна. Тэрбээр ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн бөгөөд Санкт-Петербург хотод амьдран бүтээлээ туурвидаг. Түүний хийсэн хэт хутганууд Европ болон Хятадын үзэсгэлэн худалдаанд тавигдаж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-03 43.242.242.59

Яагаад төрсөн нутагтаа биш европын хэсэгт амьдарч байна вэ. Буриадууд тархаж өөр газарт амьдрах нь тэдний хувьд орос үндэстэнд уусах процесс түргэсч байгаа явдал юмаа. Оюунлаг боловсролтой буриадуудаас боломжийн хирээр Монгол улсынхаа иргэншилд авах юмсандаа Ерөнхийлөгч минь ээ. бид олуулаа байх нь маш чухал юм. Олуулаа бол б Хятад, орос үндэстэнд уусахгүй. харин БНХАУ болон ОХУ-д амьдарч байгаа монгол үндэстэнгүүд хожим хойно уусах нь гарцаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж