ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр буриад үндэсний хэт хутга үйлдвэрлэх дархны газрыг байгуулахаар төлөвлөжээ. Иргэн Жигжид Баясгалангийн санаачилсан “Хутга” төслийн хүрээнд дархны газрыг байгуулах бөгөөд энд үндэсний хэт хутга хийх аргад залуу дархчуудыг сургахаас гадна хийсэн бүтээлээ дархны газрын дэргэдэх дэлгүүрээр борлуулна.
Жигжид Баясгалан нь уран дархан бөгөөд энэ төслийн үр дүнд буриад үндэсний өв соёлыг дараагийн залуу үедээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ оросуудад буриадын соёлыг сурталчилах зорилгоор уг төслөө эхлүүлж байгаа юм.
“Том брэнд бий болгох том мөрөөдөл надад бий. Энэ брэндээрээ дамжуулан буриад зон олныхоо соёлыг, онцлогыг сурталчлах боломжтой. Мөн шинэ залуу дархчуудыг бэлтгэх том зорилготой” хэмээн Жигжид Баясгалан ярьсан байна. Тэрбээр ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн бөгөөд Санкт-Петербург хотод амьдран бүтээлээ туурвидаг. Түүний хийсэн хэт хутганууд Европ болон Хятадын үзэсгэлэн худалдаанд тавигдаж байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ