“Сахалин-1” төслийн хүрээнд 125 сая тонн нефть олборложээ | News.MN

“Сахалин-1” төслийн хүрээнд 125 сая тонн нефть олборложээ

“Сахалин-1” төслийн хүрээнд 125 сая тонн нефть олборложээ

“Сахалин-1” төслийн хүрээнд 125 сая тонн нефть олборложээ

Нефть олборлох “Сахалин-1” төсөл хэрэгжээд 25 жил болж байна. ОХУ-ын Засгийн газар болон Сахалин мужийн удирдлагын хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулагддаг энэ төсөл хэрэгжиж эхэлсэн 25 жилийн хугацаанд нийтдээ 125 сая тонн нефть олборложээ. Мөн 28 тэрбум куб метр байгалийн хийг Алс Дорнодын хэрэглэгчдэд нийлүүлсэн байна хэмээн “Роснефть” компани мэдээллээ.

Энэхүү төслийг “Роснефть” компани АНУ-ын ExxonMobil, Энэтхэгийн ONGC Videsh Ltd болон Японы SODECO компаниуд хамтран консорциум хэлбэрээр хэрэгжүүлдэг.

“Сахалин-1”  нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай Оросын тега төслийн нэг бөгөөд Арктикийн байгалийн хүнд нөхцөлд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан хэрэгжүүлж буй төсөл юм.

“Роснефть” компанийн мэдээлснээр энэ төслийн хүрээнд олборлох нөөцийг 307 сая тонн нефть, 485 тэрбум куб метр байгалийн хий хэмээн тогтоогоод байна. Дэлхийд хамгийн уртад тооцогдох 10 өрмийн 9 нь энэ ордод тавигдсан.

“Сахалин-1” төсөл нь Оросын төсвийн орлогын нэг чухал бүрдэл хэсэг болсон. Төсөл эхэлснээс хойш ОХУ-ын төсөвт 1,2 их наяд, Сахалин мужийн төсөвт 500 тэрбум рублийн орлого оруулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж