АНУ Remdesivir тарианы гурван сарын нөөцийг дангаараа худалдаж авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ Remdesivir тарианы гурван сарын нөөцийг дангаараа худалдаж авчээ

АНУ Remdesivir тарианы гурван сарын нөөцийг дангаараа худалдаж авчээ

Коронавируст цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ уг вирусийн эсрэг өндөр үр дүнтэй гэгдэж буй “Remdesivir” тарианы гурван сарын нөөцийг дангаараа худалдан авсан талаар дэлхийн хэвлэлүүд онцолжээ.

Энэхүү тарилгыг АНУ-ын “Gilead Science” компани боловсруулсан бөгөөд уг тарилга нь туршилтын явцад коронавирусийн эсрэг өндөр үр дүн үзүүлж байсан учир АНУ-ын Хүнс, эмийн алба тавдугаар сарын 1-нд covid-19 өвчний эмчилгээнд ашиглах яаралтай зөвшөөрлийг олгосон юм.

“Gilead Science” компанийн зүгээс өнгөрсөн нэг сарын хугацаанд гэхэд 140 мянган тунг дэлхий нийтэд нийлүүсэн байна. Харин АНУ-ын засаг захиргаа долоо, найм, есдүгээр сард үйлдвэрлэгдэх 500 мянган тунг худалдан авах шийдвэрийг гаргасан ба арванхоёрдугаар сар гэхэд хоёр сая тунг худалдан авахаар төлөвлөжээ. “Remdesivir” эм нь зургаан тун нь нэг курс эмчилгээ болдог ба АНУ зургаан тун тарилгыг 3,200 ам.долларын өртгөөр худалдан авч байгаа гэнэ.

Цар тахлын өвчлөл ихтэй бусад улс орнуудын хувьд АНУ-ын уг шийдвэрийг таатайгаар хүлээж авахгүй нь мэдээж юм. Тус улсын хувьд хэтэрхий амин хувиа хичээсэн үйлдэл гаргаж байна гэж хэвлэлүүд шүүмжилжээ.

Эх сурвалж: CNN, GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж