Хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа хүүхдүүдээ автомашиныхаа лүүкээр гаргасан жолоочид хариуцлага тооцжээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг Шарга морьтын уулзвар орчимд “Toyota Alphard” маркын автомашины жолооч М нь зургадугаар сарын 29-нд дээрх зөрчлийг гаргаж, иргэдийн шүүмжлэлд өртжээ. Түүний жолоо барих эрхийг зургаан сараар хасч, 50 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр зөрчил гаргасан жолооч М-ыг иргэдийн гомдлын мөрөөр шалгаж зөрчлийн тухай хуулийн 14.7.3-ын 32 дахь хэсэгт заасанчлан арга хэмжээг тооцсон байна. Цагдаагийн байгууллагаас жолооч М-ыг хүүхдээ буруу тээвэрлэсэн хэмээн үзэж дээрх арга хэмжээг авчээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт зам тээврийн ослын улмаас 180 хүний амь нас хохирсноос хурд хэтрүүлэх буюу онхолдох хэлбэрээр 82 хүний амь нас хохирсон байна. Иймд нийт иргэнд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг хэтрүүлэхгүй байх мөн бага насны хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ