Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин хэр баян бэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин хэр баян бэ?

Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин хэр баян бэ?

“Нар сарны тэврэлт”, “Оддоос ирсэн чи минь” зэрэг цувралаараа олон улсад алдаршсан Ким Сү Хён нь Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин болжээ. Царайлаг залуу Ким Сү Хёны гол дүрд нь тоглосон драм болгон өндөр үзэлттэй байдгаас найруулагчид түүнийг кинондоо богино дүрс ч хамаагүй зочноор оролцохыг урьдаг. Тухайлбал, “Чам дээр буух ослын буулт”, “Луна зочид буудал” зэрэг цувралд Ким Сү Хён гардаг. Үүнээс гадна Ким Сү Хён зар сурталчилгаа, шоу нэвтрүүлгээс нэлээд ашиг олдог байна. Жил бүр жүжигчдийн орлого, нэр алдар, мэргэжлийн амжилт зэрэгт суурилан тодруулдаг Өмнөд Солонгосын Топ 40 алдартны жагсаалтад Ким Сү Хён 2013 онд дөрөвдүгээрт 2015 онд хоёр, 2016 онд тавдугаарт гурван жил дараалан нэрлэгджээ.

Ким Сү Хён анх 2007 онд “Кимчи, бяслаг, инээмсэглэ” нэртэй киногоор дебют хийсэн ч “Мөрөөдлөөс ч илүү” мюзикл жанрын цувралаар нийтэд танигдаж эхэлсэн юм. Дараа нь “Нар сарны тэврэлт” нэртэй 20 ангит драмд гол дүрийг бүтээсэн нь амжилтад хүрч, 600 сая воны цалин авчээ. Тэрбээр тус мөнгөөр шинэ байр худалдан авч, гэр бүлээрээ нүүн орсон байжээ.  Тус драмын дараа тэрбээр олон тооны зар сурталчилгаанд тоглон найман тэрбум воны орлого олсон байна. Удалгүй “Хулгайчид”, “Нууц даалгавар” ( Secretly Greatly ) кинонд тоглосны дараа Ким Сү Хёны зар сурталчилгааны ханш 800 сая вонд хүрч өсчээ. Ким Сү Хён 2013 онд “Оддоос ирсэн чи минь” хэмээх харь гаригийн хүний тухай цувралд тоглосноос хойш нэр алдар нь улам нэмэгдэж, орлого нь ч тасралтгүй өссөөр байна. Улмаар тэрбээр Сөүлийн Сёнгсодунг дүүрэгт 4,02 тэрбум воноор тансаг байр худалдан авчээ. Ким Сү Хён 2014 он гэхэд “зар сурталчилгааны хаан” гэгдэх болсон ба түүний тоглосон 30 сурталчилгааны 10 нь Хятад болон Зүүн Азийн орнуудад цацагдах болжээ. Тэрбээр “Samsonite”, “Calvin Klein”, “Lotte Fitin”, “Beanpole”, “Tous le Jours” зэрэг олон брэндтэй хамтарч ажилладаг. Энэ бүхний ачаар Ким Сү Хён 2014 онд буюу дөнгө 26-хан настайдаа 30 тэрбум воны хөрөнгөтэй болж чаджээ.

Ким Сү Хёны нэр алдар Хятадад оргилдоо хүрч, нэг реалити шоунд 500 сая воноор тогложээ. Түүнчлэн Хятадын телевизээс түүнийг реалити шоундаа оролцуулахын тулд хувийн нисэх онгоц, 600 бие хамгаалагчаар хангасан байна. Ким Сү Хён өнгөрсөн 2019 онд цэргийн албаа хаагаад ирсний дараа драмд тоглох ханш нь хоёр дахин өсчээ. Тэрбээр одоо “tvN” телевизээр гарч буй “Галзуу байсан ч зүгээр” цувралын нэг ангид 100 сая воноор тоглож байна. Тус цуврал нь 16 ангитай бөгөөд нийтдээ 3.2 тэрбум воныг Ким Сү Хёны цалинд зарцуулжээ.

Эх сурвалж: Preview

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
22
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж