“Эрдэнэт хотод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” | News.MN

“Эрдэнэт хотод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй”

“Эрдэнэт хотод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй”

“Эрдэнэт хотод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй”

Орхон аймгийн “Медипас” эмнэлэгт шинжилгээ өгч байсан иргэнээс сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэсэн шалтгаанаар мананцар ариутгал хийж, урьдчилан сэргийлэх ажиллагаа авсан байна. Энэ талаар өнөөдөр /2020.07.02/ тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

“ОХУ-ААС ИРСЭН ОЮУТАНЫ АЖИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЧ, ЭМНЭЛЭГТ ХАНДСАН”

Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар “Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 28-нд ОХУ-аас эх орондоо ирж, Улаанбаатар хотод 21 хоногийн ажиглалт, тусгаарлалтад байсан оюутан юм. Тэгээд зургадугаар сарын 19-нд гэрийн ажиглалтад байж байгаад өнөөдөр ажиглалтын хугацаа нь дуусч, 10.00 цагийн орчимд “Медипас” эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлгийн ажилчид асуумж авахад хоёр хоногийн өмнө бие нь халуурсан гэдгээ хэлсэн. Тийм учраас эмч нар цээжний зураг авахад уушги нь хэвийн байсан. Тухайн оюутан гурван настайдаа уушгиа эмчлүүлж, эдгээд сорвижоод үлдчихсэн байсан. Энэ нь рентген зурагт харагдсан юм билээ. Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгтээ ариутгал хийж байсныг иргэд ташаа ойлгосон байна..

“ТУХАЙН ОЮУТАН 35 ХОНОГИЙН ХУГАЦААНДАА БҮРЭН ХЯНАЛТАД БАЙСАН”

Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн мэдээлэхдээ “Орхон аймагт Сэлэнгийн аймгийн Алтанбулаг боомтоор хоёр удаагийн татан авалтаар эх орондоо ирсэн 344 иргэнийг тусгаарлах байранд хүлээн авч ажилласан. Хоёр дахь удаагийн татан авалтаар Орхон аймгийн харьяатай дөрвөн иргэн байсан. Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалт тусгаарлалтад байсан 421 иргэн байсан. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 20 иргэн байгаа. Харин 401 иргэн нь ажиглалт, тусгаарлалтаас гарсан. Энэ бол сэжигтэй тохиолдол биш. Тархвар судлалын 35 хоногийн хугацаандаа бүрэн хяналтад байсан иргэн. Сүрьеэгийн эмч “Тухайн иргэний уушги үрэвсэлгүй байна” гэдгийг хэлсэн” гэв.


Орхон аймгийн “Медипас” эмнэлэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Орхон аймгийн “Медипас” эмнэлэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Ташаа мэдээдэлэлтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас 15.00 цагт орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хурал хийж, албан ёсны мэдээлэл өгнө. Иргэд та бүхнийг тайван байхыг уриалж байна” гэв.

Харин “Медипас” эмнэлэгийн зүгээс “Манай эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор манай эмнэлэгт тусгаарлагдсан иргэн байхгүй. Эмнэлэг бүрэн халдваргүйжүүлэлт ариутгалыг хийсэн” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-02 66.181.161.52

"ажиллагаа авсан" – ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж