“Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно”. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байхдаа У.Хүрэлсүх ийнхүү амлаж байв. Үүнээс яг гурван жилийн дараа, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр дахь томилгоогоо өвөртлөхдөө У.Хүрэлсүхийн хэлсэн үг нь “Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна”.
У.Хүрэлсүх бол түүхэнд нэрээ үлдээх том амбицтай улстөрч. Түүний хүсч байсанчлан түүхэнд нэр нь үлдэх нь дамжиггүй болж байна. Тэрбээр улиран томилогдсон хоёр дахь Ерөнхий сайд төдийгүй Үндсэн хуулиар онцгой эрх мэдэлтэй болсон анхны Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд МАН-ын зуун жилийн ой түүний засгийн үед тохиож байгаа юм.
Ард түмний сонголтоор ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээгээ хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр шийджээ. Үүнийгээ тэрбээр өнөөдөр УИХ-ын индэр дээр тавьсан илгээлтдээ онцолно лээ.
Энэ удаагийн МАН-ын ялалт бол У.Хүрэлсүхийн ялалт байсан. Гэвч тэр ямбалахаас илүү ялаа үүрэх нь чухал болохыг намынхандаа анхааруулахын сацуу ялагдлынхаа “шок”-той байгаа Ардчилсан намтай харилцан ойлголцож, хамтран ажиллахаас Монголын ирээдүй шалтгаалах болохыг зориудаар санууллаа. Үнэхээр, өнгөрсөн 30 жилийн Монголын нэн шинэ түүхийг Ардчилсан нам болон Монгол ардын нам бүтээж ирсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр Монгол Улсын тулах хоёр багана бол тэд.
Ардчилсан нам хэдийгээр засгийн эрх мэдлийн гадна үлдсэн ч тэд төрд хяналт тавих том үүрэг хүлээсэн. Товчхондоо, У.Хүрэлсүхийн “ташуур” нь ард түмэн болоод Ардчилсан нам, бусад эвсэл.
Ийнхүү ард түмэн төрхөө төвхнүүлж, У.Хүрэлсүх гэрээ эмхлүүлэхээс эхлээд эдийн засгаа хямралаас гаргах, цар тахлыг эрсдэл багатай туулах, улс төр, эдийн засгийн реформ хийх, мега төслүүдээ урагшлуулах, гацсан бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх гээд олон ажил түүний өмнө “овоолттой” байна. Түүний хэлснээр үнэхээр ч Монголын өмнө “…дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр биднийг тосон хүлээж байна”.
Шинээр зурах Засгийн газрын бүтэцэд Соёлын яамыг байгуулах нь Ерөнхий сайдын илтгэлээс тодорхой уншигдлаа. “Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих зорилго”-тойгоор уг яамыг байгуулж байгаа аж.
Ингээд ирэх дөрвөн жилийн У.Хүрэлсүхийн хийх ажлын төлөвлөгөөнөөс дурдвал,
-Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барина.
-Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх салбар болгоно
- -Хөдөө аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллана.
- -Дунд, доод шатны хүнд суртал, хууль хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэнэ.
- -Мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэнэ.
- -Манай засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байна.
- -Орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулна.
- -200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийнх нь хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
- -Банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
- -Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сангийн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгана.
- -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна.
- -Хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооно.
- -Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна.
- -Нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлнэ.
Хүссэн ч, эс хүссэн ч, хүлээн зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч У.Хүрэлсүхийн сценариар Монгол явна. Зөвхөн өрсөлдөгчөө нухчин дарахаас илүү өрсөлдөгчдөө хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Өөрөөс нь өөр үзэл бодолтнуудыг буруутгахаас нь илүү сонсох нь У.Хүрэлсүхэд хэрэгтэй. Үгүй бол тэр шалдан хаан болно.
Тиймээс МАН-д гэхээсээ өөрт нь итгэж өгсөн ард түмний итгэлийг даах, эдийн засаг, улс орноо өөд нь У.Хүрэлсүхийн бодлого байх юм.
Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал түүний улс төрийн тоглолтоос шууд хамаарна. ШХАБ, цаазын ялыг сэргээх эсэх, саарал жагсаалт гээд дуулиан болгон түүнд очиж наалдана. Тиймээс тэр ардчиллыг хамгаалагч болох уу, аль эсвэл “авторитори” болох уу! Энэ ганц асуулт түүнийг түүхэнд хараар эсвэл цагаанаар үлдээхийг шийдэх юм.
Зочин 2020-07-02 192.82.67.136
H Зико гэнэ үү зика гэнэ үү нэг ертөнцийг захирагч монголын төрийг атгаж байдаг гэнэ үү
Зочин 2020-07-02 202.9.40.149
Залуучуудаа дэмжээрэй
Иргэн 2020-07-02 66.181.161.47
Хөлийн өргөс авах хэмжээний л юм ярих шиг ! Төрийн зүтгэлтэн хүн гэдэг наана бодоход хоёр гүвээний цаадахыг , ядаж нэгийн цаадахыг харж яривал зүгээрсэн .
Гитлер
"Барбарос" төлөвлөгөөгөө гаргаад л оросуудад нам даруулж бс түүхийг нэг сануулчихая !!!
Хүрэлсүхээ та Монголчуудыг хуурч мэхэлдэг шүү 2020-07-02 66.181.161.109
Монгол Ардын Намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танд Монголчууд энэ сонгуулиар итгэл алдарсан шүү. Хэнтий зүгээс гаралтай хүмүүс угаасаа тийм нэг хөгийн зантай юм шиг байгаа юм. Эдийн засгийн хямралтай ирэх хүнд 4 жилийг яаж давж гарна даа. За ямар ч байсан танд амжилт хүсэж байна. Монголчуудыгаа ард түмнээ хайрлаж яваарай.
Баяр хүргьё 2020-07-02 5.181.92.40
Za Хүрэлсүх д баяр хүргье, Ямар ч гэсэн Манангаас салгаад өглөө. Эх орон бүтэн үлдлээ.халуун баяр хүргьё
Зочин 2020-07-02 64.119.22.202
Сайхан л сонсогдож байна. Ялангуяа мөрдэстэй, дүрэмт хувцастай зандалчид дээрэмчид ээ цэгцэлнэ ээ, гэсэн нь. Бүх л амлалтуудаа ажил хэрэг болгоорой доо. Гэхдээ нэг зүйл огт таалагдахгүй байна. Монгол улсын 2 багана нь МАН АН биш ээ. Ер нь өнгөрдөг 30н жилийн үйл явдал өрнөлийг харах юм бол энэ 2 л худалдагдаж, урваж, бүлэглэж, хуйвалдаж ард түмнээ зальлаж мэхлэн, гадны зөөлөн колончлолд лиценз болон хуулийн заалтуудаар газар нутаг эх орноо зарсан. Та нараас төлөөс удахгүй нэхэгдэнэ.
чимэг-очир 2020-07-02 202.21.98.34
хурган дарга нарын хүнд сурталыг багасгах
Зочин 2020-07-02 180.149.93.226
Дагуул хотыг хэдэн жил ярьж байнаа.
Зочин 2020-07-02 103.26.195.242
Олигархиуд, оффшорчдын хулгайлж гадагш нуусан асар их хөрөнгө мөнгийг оруулж ирж улсын өрийг дар л даа. Таван толгой болон бусад стратегийн үндсэн ордуудыг ард түмэнд тэгш хүртээхгүй бол Хүүк хэнч биш зүгээр алиа салбадай болохоо батлан харуулах болно. Баян монголын иргэд баян байх ёстой. Энэ бодлогыг Монголын төр хэрэгжүүлэх цаг аль хэдийн болсон.
Zochin 2020-07-02 202.126.89.148
Uls oron ard tumen chin negdugeer asuudalshuu. Busad ni ch yahaw
Зочин 2020-07-02 202.55.188.89
өөр сонголтгүй болоод л сонгосон.
Профессор 2020-07-02 103.57.92.210
За Хүүк, чамд олон түмэн дахин итгэлээ. Одоо ухны төлөг үү, Ухнаагийн ХҮҮ юу гэдгээ харуулах хатуухан 4 жил ирлээ дээ.
Зочин 2020-07-02 176.63.23.212
төлөг биш борлон гэдэг юм ямааныхыг. Төлөг борлонгоо ч мэдэхгүй байж бас сургах санаатай ха ха
Өвгөн 2020-07-02 64.119.22.246
Өнөрбаяр хуулийг л ярьж байна. Өөрөөр хэлвэл хууль гэдэг өөрт нь бичигдсэн тэрл үгээрээ нийгэмд хэрэгждэг,бүр зайлшгүй хэрэгждэг зүйл шүүдээ. Харина манайхаэд бол хууль үгүй болтой.
САЙДУУД МЭРГЭЖЛИЙН БАЙХ 2020-07-02 202.9.46.10
САЙДУУД МЭРГЭЖЛИЙН БАЙЖ ЧАДВАЛ САЛБАРЫН ЯАМДЫНХАН НЬ БАС МЭРГЭЖЛИЙН БАЙНА ЭНЭ Л МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ 30 ЖИЛ ДУТАГДАЖ БАЙНА ДАА
Зочин 2020-07-02 66.181.179.69
шоронжилт хэтэрлээ. pроkuror шүүхээ цэвэрлэ. ард түмэн босно шүү!!!
хүннү 2020-07-02 202.179.25.180
Харах юмсан.. Ард түмэн босохгүй, тэдэнд тийм зүрх зориг байхгүй. Их л сайндаа орилж хашиграна. Дэмий юм бичхээ боль.
Зочин 2020-07-02 66.181.179.69
ногоон малгайтнуудаа л цэвэрлэ. ард түм эн босно шүү!
Зочин 2020-07-02 139.5.217.125
энэ зг гол хүчээ нефтийн үйлдвэр төмөр зам цахилгаан станц дээр төвлөрүүлэх хэрэгтэй. дөрвөн жилийн дараа бүтсэн юм юу ч үгүй шалтаг тоочоод сууж байхыг чинь ард түмэн харахийг хүсэхгүй нь мэдээж. энэтхэгийн өгсөн мөнгийг зориулалттын дагуу үр ашигтай зарцуулж нефтийн үйлдвэрээ барьж дуусгах хэрэгтэй. худлаа попроод хурган дарга нартайгаа нийлээд идээж байж таарахгүй.
зочин 2020-07-02 112.72.9.150
Аливаа улсын үнэт зүйл, хөгжлийг тодорхойлогч нь боловсрол. Энэ салбарт дорвитой бодлого, зангарагтай хүн үнэндээ алга. Төмөрбаатар гэгч бүтэхгүй этгээдийг сайд болгож онигоо болохгүй шүү.
Зочин 2020-07-02 202.21.108.199
Жолоодогч маань яг цоо эруул эсэхийг Сэтгэцийн эруул мэндицн унюэсний товоор эхлээд шинжлуулэе, эруул гарвал шутэн дээдлэе.
Зочин 2020-07-02 150.129.142.95
Эхлээд та өөрөө эрүүл гэдгээ нотлох бичиг байна уу
Зочин 2020-07-02 103.68.107.106
ene nuhurt itgehgui bn. shal hudlaa baagii
зочин 2020-07-02 124.158.73.28
Ард түмний итгэлийг хөсөрдүүлбэл АН-ын сүүжээр шургана, сэтгэл гаргана гэж найдаж байна.
хүннү 2020-07-02 202.179.25.180
АН сэхээнд орсон. Юуны чинь шургах вэ. Энэ янзаараа бол сэхэх нь өнгөрсөн. Хойдхыг нь даах сайн хүн ол!
Зочин 2020-07-02 202.126.89.27
Amjih uu ene sagsuu Bachka !!!!
Улгэр ярилаа даа 2020-07-02 43.228.131.114
Хуукын зээлыг 1%-д буулгах гэдэг нь хэзээ ч биелэшгуй мереедел шуу дээ. 1%-д буулгахаар зээл бурдуулэх менгее яаж татах уу? Банкны урсгал зардлууд ажилтнуудын цалин хелс яах уу? Банк бас ашгаа бодно. Зээл 1% болговол, монголд хадгаламж гэдэг юм байхгуй болохым байна, хумуус $-оо гадагшаа гаргана. Зээл бурдуулэх херенге яаж бурддэг адгын наад захын мэдлэггуй ийм хун дахиад ЕС хийнэ гэхээр л ирээдуйг етген МАНАН бурхэж яваандаа тас харанхуйлах дур зураг харагдаж байна.
Зочин 2020-07-02 202.21.97.30
Тэнэг хүүр минь сарын 1% жилийн 12 % болно. Банкны зардал 3-4% тэгэхээр хадгаламжаа жилийн 8-9% иар татнадаа. Тэгээд мөнгөтэй хүмүүст хөрөнгийн зах зээл гэсэн сонголт гарч ирнэ. Ок.
Зочин 2020-07-02 202.126.88.69
Эрчимтэйгээр унаж байгаа тегрегеер жилийн 12% зээл гэдэг банкинд ашигтай байж чадах уу? Банк чинь сайн дурынх биш ашгын байгууллага. Тегрегийн хадгаламж одоо 14% байхад цаашаагаа улам навс унах тегрегийг хумуус 8-9% иар хадгалуулах болов уу
Зочин 2020-07-02 202.126.89.51
банкууд жилдээ 200 тэрбумын цэвэр ашигтай ажилладаг.
Зочин 2020-07-02 64.119.27.89
монгол хэлний журамласан толыг хэл
Зочин 2020-07-02 59.153.113.173
Миеэгийн үед байсан сайд нараас засагт чинь нэр дуулдах боллоо. Ганхүү мэтийн . Ард түмэн сүүлийн удаа чамд итгэл өгсөн шүү
Зочин 2020-07-02 192.82.77.51
ЖДҮ их ярилаа. ЖДҮ-гээс илүү бохир зүйлүүд зөндөө байна. Орон нутагт л гэхэд албан тушаал давуу байдлаа ашиглан байршил сайтай газар, хуучин обьектуудыг өөрийн болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хурган дарга нарын асуудлыг хэн хэзээ шалгах вэ? Үүнийг ард түмэн яриад л байдаг. Шалгаж байгаа газар байна уу? Ард түмнээс мэдээллийг нууцлал өндөртэйгээр авч байх хууль эрхзүйн орчныг бий болгох хэрэгтэй. Ямар ч бизнесгүй мөртлөө нам дагаж, албан тушаал хөөгөөд хөрөнгөжсөн нөхдүүдийг шалгах хэрэгтэй
зочин 2020-07-02 192.82.78.42
За далаараа тавиулсан нөхдүүд одоо хорсоод яахав дээ.
Юү хийхийг нь харах л үлдсэн. Өөр сонголт үлдсэнгүй дээ kkkkkk
Зочин 2020-07-02 202.126.89.191
ёслоод байгаа нь юу илтгээд байгаагаа тайлбарлах хэрэгтэй эвгүй буюу дарангуйлагч шиг
Иргэн 2020-07-02 66.181.182.147
Жинхэнэ попорч чаддаг Хулхи гар мөн
зочин 2020-07-02 183.177.99.230
Хүрэлсүхээ ханаж цаддаггүй Чойжилсүрэн С Батболд Энхболд Энхамгалан Хүрэлбаатар Цогтбаатар тэргүүнтэй хулгарууд чинь хэрэв нам чинь дотроо харалдвал таны эсрэг босож мэдэх юм шүү болгоомжтой л байгаарай даа Хулгаруудын цэвэрлэх хэрэгтэй. Нуруу руу чинь хутга шаахад бэлхэн байгаа шүү
Зочин 2020-07-02 2.136.17.240
ёсолгоо хийдэг мангар зангаа болих хэрэгтэй шүү
Лхагва 2020-07-02 66.181.178.96
Эх орондоо ёслож байгаа хүнд юунд нь хорсооп байгаа х***а вэ
Зочин 2020-07-02 66.181.161.83
ард түмэндээ ёсолж хүндэтгэл үзүүлж байна малаа
Зочин 2020-07-02 202.21.108.199
Пионерийн гишуун хаана ч ёслож болдог