Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжлэхээр боллоо

Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжлэхээр боллоо

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.00 цагт үргэлжлэхээр боллоо


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч Н.Номтойбаяр нь  шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Шүүх бүрэлдэхүүний зүгээс Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө 3 удаа хойшилсон.  Өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн юм байна.

Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэллээ.

Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, шүүх юм.

Өмнө нь дээрх шүүх хурал зургадугаар сарын 26-нд болоход шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдөр болгон товлосон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж