АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөртөө шинэ хоч өгчээ. Тэрбээр өөрийн твиттер дээрээ өөрийгөө “ганц дайчин” хэмээн нэрлээд, үүнийгээ тайлбарлажээ. Харин хөвгүүдийнх нь нэг Эрик Трамп түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн “Тийм ээ, та мөн. Тиймээс л танд америкчууд хайртай” хэмээн хариулсан байна.
Трамп өөрийгөө тийн нэрлэсэн явдлаа тэрбээр ОХУ-ын арми америк цэргүүдийг хороосон Афган цэргүүдэд шагнал өгч байгааг олон сарын өмнө мэдсэн ч Путинг G-7 уулзалтад урьсантай холбон тайлбарлажээ. Мөн тэрбээр гуравдугаар сард цар тахлаас болон өөрийгөө “дайнт цагийн Ерөнхийлөгч” хэмээн нэрлэж байсан бөгөөд харин одоо “ганц дайчин” гэдэг нь коронавирусийн эсрэг баатар гэдэг давхар утгатай аж.
Гэвч ард иргэд түүнтэй санал нийлээгүйн дээр элдвээр ёжилж, шоолон, бухимдлаа илэрхийлэх болжээ.
Эх сурвалж: HUFFPOST
Холбоотой мэдээ