Сиатлийн “алдагдсан” бүсийг цагдаа нар эргүүлэн авлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Сиатлийн “алдагдсан” бүсийг цагдаа нар эргүүлэн авлаа

Сиатлийн “алдагдсан” бүсийг цагдаа нар эргүүлэн авлаа

Сиатлийн төвд өнгөрсөн сард босогчид хэсэг газрыг эзлэн, өөрсдийн удирдлагадаа байлгаж, цагдаа нарыг хөөн гаргасан билээ. Тэгвэл цагдаа нар тус бүсэд нэвтрэн босогчдын сүйтгэсэн зүйлсийг цэвэрлэж, эсэргүүцэл үзүүлснийг нь баривчлах болжээ.

Жорж Флойдын үхлээс үүдсэн жагсаал утгаа алдаж, Сиатлийн Капитол Хилл гэх газрыг Чаз, Чоп бүлэглэлүүдийн зэвсэгт босогчид эзлэн авч, өөрсдийн удирдлагад оруулснаас хойш ойролцоогоор дөрвөн долоо хоног өнгөрч байна. Харин өчигдөр/2020.07.01/ Сиатлийн цагдаа нар тус бүсэд олноор нэвтэрч, зам хаагдсан хэсгүүдээр унадаг дугуйгаар явж, зэвсэгт бүлэглэлийнхнийг бууж өгөхийг, эс бөгөөс ял оноохыг анхааруулжээ.

Мөн үүний хажуугаар босогчдын майхан, оромжуудыг буулган цэвэрлэсэн аж. Зарим босогчид үг дуугүй бууж өгсөн ч зарим нь эсэргүүцсээр байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр зарим босогчид эзэлсэн газраа авч үлдэхээр элдэв зүйлээр зэвсэглэн тэмцсэн ч амжилт олоогүй байна. Цагдаагийн мэдээллээс харвал одоогийн байдлаар нийт 29 хүн баривчлагджээ.

Цагдаагийн мэдлээс гарсан зургадугаар сарын 8-наас хойш тус хэсэгт дөрвөн ч буудалцаан болж, үр дагаварт нь хоёр хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтжээ. Мөн хулгай, дээрэм, хүчирхийлэл, танхайн хэрэг замбараагаа алдсан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж