Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав

Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар  ахлуулсан ажлын хэсэг  Ховд  аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллалаа.

Засгийн газрын2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан Ховд аймгийн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.

Харин алба хаагчдад ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж