Олон улсын сэтгүүлд зудын талаар хийсэн судалгаагаа хэвлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Олон улсын сэтгүүлд зудын талаар хийсэн судалгаагаа хэвлүүллээ

Олон улсын сэтгүүлд зудын талаар хийсэн судалгаагаа хэвлүүллээ

ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа нь Япон Улсын Нагоягийн их сургуульд зудын чиглэлээр докторын судалгаа хийж байна.

Тэрээр зудад нөлөөлөх нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс, зудын аюулыг бууруулах, хор уршгийг арилгах, сэргээн босгоход Засгийн газар, орон нутгийн удирдлага, олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны чиглэлээр судалгаа хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүл болох “International Journal of Disaster Risk Reduction” (импакт фактор 2.896)-д өөрийн судалгааг хэвлүүллээ.

Хөвсгөл аймгийн хөрш хоёр суманд 2016-2017 оны өвөл малын хорогдол ихээхэн ялгаатай байсанд судалгаа хийж, учир шалтгааныг тодорхойлохдоо газарзүй, байгаль цаг уурын нөхцөл байдал, малчид, орон нутгийн бэлтгэл, бэлэн байдал, чадавх, засгийн газар, аймаг, сум, олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг авч үзсэн байна. Судалгааны үр дүнд үндэслэн малчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч нарт зориулсан зөвлөмжийг гаргасан юм.

Тус судалгааг https://authors.elsevier.com/a/1bK237t2zY-JMB линкээр орж уншиж, татаж авч болох ба гамшиг, осол тэр дундаа зудын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн, судлаач, оюутнууд өөрийн судалгаанд ашиглаж болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж