Чех улсад коронавирусийн тархалт буурсан тул Мягмар гаригаас /2020.06.30/ эхлэн зүүн хойд Моравиа-Силезээс бусад бүх газар нутагт хорио цээрийн дэглэмээ сулруулж, амны хаалт заавал зүүх шаардлагаа цуцалж, ресторан, баарнуудаа нээжээ.
Ийнхүү энгийн амьдралдаа шилжсэн нийслэл Прага хотын иргэд цар тахлыг ялснаа тэмдэглэж 600 жилийн түүхт Карлын гүүрэн дээр 515 метр утр ширээ засч, наргиж өнгөрүүлсэн байна.
Уг арга хэмжээнд хотын 2,000 орчим иргэн оролцсон бөгөөд арга хэмжээг тус хотын нэгэн рестораны эзэн Ондре Кобза зохион байгуулсан байна.
Тус улсад одоогийн байдлаар коронавирусийн халдварын 11 мянга 954 тохиолдол бүртгэгдэж, 349 хүн нас барсан бөгөөд сүүлийн долоон өдөр дараалан Прага хотод 100 мянган оршин суугч тутамд ноогдох халдварын тохиолдол таваас бага байсан учир хорио цээрийн дэглэмийг сулруулсан ажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ