“Parasite”-ын орчуулагчийг дипломат шагналаар шагнав

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

“Parasite”-ын орчуулагчийг дипломат шагналаар шагнав

“Parasite”-ын орчуулагчийг дипломат шагналаар шагнав

Өмнөд Солонгосын найруулагч Бун Жүн Хогийн “Parasite” (Шимэгч) кино өнгөрсөн хоёрдугаар сард кино урлагийн шилдэгийг шалгаруулах Оскар наадмаас дөрвөн шагнал хүртсэн. Түүнчлэн “Оскар” наадмын шагнал гардуулах ёслолд Бун Жүн Хогийн орчуулагчаар ажилласан Чой Сун Жэгийн чадварлаг орчуулга олны анхаарлыг татсан юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам орчуулагч Чой Сун Жэ буюу Шэрон Чойг эх орноо гадаадад сурталчилсан гавъяаг нь үнэлэн “Ёнсан дипломат шагнал”-аар шагнажээ. Тус шагналыг Өмнөд Солонгосын дипломат ашиг сонирхлыг хамгаалж, гадаадад сурталчлахад хувь нэмрээ оруулсан албан тушаалтан, энгийн иргэнд олгодог аж.

Чой Сун Жэ нь найруулагч Бун Жүн Хогийн дэлхийн үзэгчид, хэвлэл мэдээлэлд хүргэхийг хүссэн үгийг алдаа мадаггүй, утга төгөлдөр орчуулсан гэж үнэлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж