Монгол Улс гадаад өрөөр ижил түвшний улсуудаа тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Монгол Улс гадаад өрөөр ижил түвшний улсуудаа тэргүүлж байна

Монгол Улс гадаад өрөөр ижил түвшний улсуудаа тэргүүлж байна

Коронавируст цар тахлаас үүдэн дэлхийн бүхий л улс орнуудын эдийн засаг асар их хохирол амсч байна. Ялангуяа хөгжиж буй зах зээлтэй улс орнууд эдийн засгийн хямралд илүү их өртөж байгаа юм. Тэгвэл дэлхийд тэгүүлэх улс төрийн дүн шинжлилгээний фирм болох “Евроази групп”-ийн харьяа “Gzeromedia” сайтаас гадаад өрийн хэмжээгээр тэргүүлж буй хөгжиж буй орнуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтыг Дэлхийн банк, “CEIC”, “Focus Economics” дата байгууллагуудаас гаргасан тоо баримтад үндэслэн гаргажээ.

Энэхүү жагсаалтад багтсан улс орнууд нь цар тахлаас өмнө ч эдийн засгийн хямралтай байсан ба хорио цээрийн дэглэм олон сар үргэлжилж, экспорт зогсонги байдалд орж, гадаадын хөрөнгө оруулалт ч мөн зогссон нь гадаад өрийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсныг эх сурвалжид онцолжээ. Монгол Улсын хувьд гадаад өрийн хэмжээ 30 тэрбум ам.доллар даваад байгаа ба энэ нь ДНБ-ний 60 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Энэ үзүүлэлтээр Монгол Улс гадаад өрийн ДНБ-тай харьцуулсан харьцаагаар ижил түвшний улс орнуудыг тэргүүлж байгааг дараах хүснэгтэд харуулжээ.

Дэлхий дахины хувьд хөгжиж буй эдийн засагтай орнуудын гадаад өрийн нийлбэр 8,4 их наяд ам.доллар байгаа бөгөөд энэ нь дэлхийн ДНБ-ний 30 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Ийнхүү цар тахлын улмаас эдийн засаг нь хүнд байдалд ороод буй хөгжиж буй орнууд олон улсын зээлдүүлэгчид, тэр дундаа Дэлхийн банк, ОУВС-д хандан өр төлбөрөө хойшлуулах, цаашлаад цуцлахыг уриалж байгаа ажээ.

Эх сурвалж: GZEROMEDIA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж